Ц.Солонго тавдугаар байрт шалгарчээ

2026 оны 01 сарын 18

Тайланд улсад засмал замын дугуй үндэсний аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 21.6 км-ын цуваа гараанд Монгол Улсын тамирчин Ц.Солонго тавдугаар байрт шалгарсан бөгөөд тэрбээр маргааш 72 км-ын бөөн гараатай уралдаанд өрсөлдөх юм. Ц.Солонго нь 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний цуваа гараатай уралдааны хүрэл, Вьетнам улсад 2025 онд болсон олон өдрийн уралдааны этапад гурав, нийлбэр дүнгээр 10 дугаар байр, Монголын бүх ард түмний спортын 2008, 2012, 2016, 2022, 2025 оны наадмын аварга тамирчин юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.182.117) 2026 оны 01 сарын 18

Баяр хүргэе! Монголчууд дэлхийд

0  |  0
Иргэн(66.181.182.117) 2026 оны 01 сарын 18

Баяр хүргэе! Монголчууд дэлхийд

0  |  0
Top