Дакар Ралли | Өнөөдөр авто, мото спортын олимпын хаалтын гараа явагдана

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

48 дахь удаагийн "Дакар ралли 2026" уралдааны 12 дахь гараа өчигдөр болж өнгөрлөө. Энэ өдөр үйлдвэрийн баг болон бусад тамирчны хувьд тактикийн уралдаан хийж байрлалаа хадгалах, илүү урагшаа дайралт хийх боломжит өдөр болов. Уралдааны замын хувьд хадархаг хавцал, гуу жалга ихтэй хурд гарах боломжгүй тамирчдаас авхаалж самбаа шаардсан өдөр байсны "Тал нутгаас Дакарт" төслийн багаас мэдээлэв.

Гавьяат тамирчин Э.Халиунболдын хувьд байрлалаа хадгалах тактик барьж уралдсан байна. Тэрбээр 3 цаг 59 минут 53 секундээр нийт тамирчидаас 22-р байрт, Ралли 2 төрөлдөө 11-т бариалав. Харин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн 4 цаг 12 минут 56 секундээр нийт тамирчидаас 29-р байрт, Ралли 2 төрөлдөө 18-аар бариалжээ.

12-дахь өдрийн гарааны мотоциклийн төрөлд Америкийн тамирчин түрүүлж, Бенавайдес, Шарейна нар удаллаа. Өнөөдөр авто, мото спортын олимпын хаалтын 13-р гараа явагдана.

Нийт замын 70 хувь нь шороо , 16 хувь нь элсэрхэг, 7.0 нь хад асгатай, 7.0 нь хатуу хөрстэй 105 км замыг тамирчид туулна. Хаалтын гарааны дүнг маргааш пэйж хуудсаараа дамжуулан хүргэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top