Олон улсын дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Я.Болор | Zindaa.mn
9 цагийн өмнө

Олон улсын олимпын хороо (IOC), Олимпын эв санааны нэгдэл (Olympic Solidarity)-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургууль /СШУИС/- Hungarian University of Sports Science (HUSS)-аас зохион байгуулдаг International Coaching Course (ICC) хаврын сургалтад хамрагдах боломжийг дасгалжуулагч нарын дунд нээлттэй зарласан байна.

Тус хөтөлбөр нь 2026 оны дөрөвдүгээр сарын 8-аас 5 дугаар сарын 28-ны хооронд Унгар улсын Будапешт хотын СШУИС-д 8 долоо хоногийн хугацаатай сагсан бөмбөг, хөлбөмбөг, гандбол, газрын теннис, усан поло, чөлөөт бөх зэрэг 6 спортын төрлөөс хамрагдах боломжтой.

Иймд дээрх хөтөлбөрт тэтгэлгээр хамрагдах сонирхолтой, англи хэлний мэдлэгтэй багш дасгалжуулагчид доорх материалыг бүрдүүлэн 2026 оны нэгдугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын Үндэсний Олимпын Хороонд хүргүүлэх юм байна. 

Нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-ны Эв санааны нэгдэл болон International Coaching Course (ICC)-ийн зүгээс хянан шалгаж, сонгон шалгаруулах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top