М.Даваабанди сонгомол бөхийн УАШТ-д хоёр жил дараалан түрүүллээ

19 цагийн өмнө

Сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний хүрэл медальт, ОУХМ М.Даваабанди Монгол Улсын хошой аварга боллоо.

М.Даваабандийн хувьд, сонгомол бөхийн ДАШТ-ээс ялалт авчирсан анхны монгол тамирчин билээ. Хөнгөн жинд финалдсан “Цаст тайга” клубийн бөх М.Сумьяабазар УАШТ-ээс хошой мөнгөн медальтан боллоо.

Энэ жингийн хүрэл медалийг “Хангарди” клубийн тамирчин М.Мөнх-Оргил гардсан.

Сонгомол бөхийн 60 кг-ын дүн:

  1. М.Даваабанди (Алдар)
  2. М.Сумьяабазар (Цаст тайга)
  3. М.Мөнх-Оргил (Хангарди)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.232) 7 цагийн өмнө

Энэ сонгомол гээч юмыг одоо больмоор юм даа, ямар ч тив, дэлхийд өрсөлдөх чадваргүй, 60-70 жил оролдсон чөлөөтөө ч сайн сураагүй байж, илүү харж билүү долоох хэрэг юун

0  |  0
Top