Бөхийн сонгомол барилдааны 3 дахь удаагийн УАШТ өндөр хөшгөө нээлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 08

 

“Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Ж.Даваажавын нэрэмжит бөхийн сонгомол барилдааны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн олимпын 6 жингээр явагдаж байна.

Сонгомол бөхийн өмнөх хоёр УАШТ-д дараалан түрүүлсэн ганцхан бөх байгаа нь Н.Ганбаяр юм.

Урьдчилсан шатны барилдаанууд 11:00 цагаас эхэлсэн бол медалийн төлөөх барилдаанууд залгаад үргэлжилнэ.

Та бүхэн Спортын Төв Ордонд хүрэлцэн ирж баг, тамирчдаа дэмжээрэй. Мөн тэмцээнийг ТВ9 телевиз шууд дамжуулан хүргэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top