Дакар Ралли | Э.Халиунболд дөрөвдүгээр байр эзэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 07

 

48 дахь удаагийн “Дакар ралли” Саудын Арабт үргэлжилж байна.

Саудын Араб улсад үргэлжилж буй “Дакар ралли” уралдааны гурав дахь өдрийн уралдаанд гавьяат тамирчин Э.Халиунболд дөрөвдүгээр байр эзэллээ.

“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 56 минут 33 секундээр нийлбэр дүнгээр 15, Ралли-2 ангилалдаа дөрөвдүгээр байр эзэлж, Монгол Улсын түүхэн дэх дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 

Тэрээр мөн “Дакар ралли-2024” тэмцээний 12 дахь өдрийн уралдаанаас хойш топ 5-д багтсан анхны ази тамирчин болж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top