.jpg)
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын ажлын өрөө саун болон тусгайлан гаргасан нууц хаалгатай байсан тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
Сөүл хотын Йонсан дүүрэг дэх батлан хамгаалахын байранд байрлаж байсан экс ерөнхийлөгчийн ажлын оффист амралтын буланг тусгайлан тохижуулсан байсан бөгөөд одоогийн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кан Хун Сик үүнийг зочид буудлын өрөөтэй зүйрлэсэн байна. Сауны дэргэд ор, буйдан зэргээр тохижуулсан өрөө байжээ. Хан Хун Сикийн мэдээлснээр, тусгайлан гаргасан нууц гарцаар зогсоол руу нууцаар гарах боломжтой байжээ.
Хаалгыг 2022 оны долоодугаар сараас эхэлж барьсан бөгөөд арваннэгдүгээр сард дуусгажээ. Тэр үеэс хойш Юн Сог Ёл өглөө бүр оффисынхоо үүдэнд сурвалжлагчидтай хийдэг уулзалтаа больсон байна. 2022 онд Юн Сог Ёл өөрийнхөө оффис болон тамгын газрыг батлан хамгаалах яамны байр руу нүүлгэсэн билээ. Түүнээс өмнөх бүх ерөнхийлөгч нар Хөх ордонд ажиллаж байв. Харин одоогийн ерөнхийлөгч Ли Жэ Мён эргэн Хөх ордон руу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нүүн оржээ.



Сэтгэгдэл ( 0 )