Новгород муж, Валдай нуурын орчимд Путиний “Долгие Бороды” гэдэг нэртэй өргөө оршдог бөгөөд тус өргөө рүү 91 нисгэгчгүй онгоцоор довтлохыг оролдсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр мэдэгджээ.
Түүний хэлснээр, халдлага 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө болсон бөгөөд бүх дроныг устгасан гэжээ.
Харин уг мэдээллийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский худал гэж мэдэгдээд, үүнийг Оросын тал Киев дэх засгийн газар байрладаг дүүрэгт цохилт өгөхөөр бэлтгэж байгаатай холбон тайлбарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )