Тамирчдын форум гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Олон улсын олимпын хорооны “Эв санааны нэгдэл”-ийн Athlete commission activity grant хөтөлбөрийн дэмжлэгтэй “Тамирчдын форум-2025” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн форумд 26 спорт холбоодын 48 тамирчин оролцов. Форумын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Тамирчдын комиссын дарга, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д. Отгондалай, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, П.Буяндэлгэр нар оролцов.

“Тамирчдын форум-2025” хөтөлбөрт:

  • Тамирчдын комиссын тайлан
  • Карьер төлөвлөлт
  • Танин мэдэхүйн асуулт, хариулт,
  • Спортын хамгаалал
  • Тамирчдын комиссын мэдээлэл, бололцоо
  • Олимпын хөдөлгөөний өнгөрсөн ба одоо ирээдүй
  • Спортын хамгаалал
  • Спортын нөлөөлөл
  • Практик дасгал , хөгжөөнт тоглоом зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top