Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2025 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан 81 шатарчин, нийслэлээс 14 төрийн албан хаагч, нийт 95 шатарчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Нийслэлийн аваргаас шалгарсан 18 шатарчин ирэх сарын 10,11-ний өдрүүдэд Нийслэл хотод зохион байгуулагдах УИХ-ын даргын ивээл дор болох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн”–д оролцох оролцох юм. Ерөнхий шүүгчээр М.Гүнбаяр ажиллаж, шагналыг Нийслэлийн Шатрын холбооны ТУЗ-ын дарга Ц.Батсайхан гардуулав.

Сэтгэгдэл ( 0 )