Токиогийн “Их дуулга”-аас О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ

53 минутын өмнө

Японы Токио хотод болсон 2025 оны жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд 41 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж, Монголын баг нэг хүрэл медаль хүртлээ,

Монголын жүдо бөхийн шигшээ багийн 16 жүдоч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 73кг-ын О.Уранбаяр хүрэл медаль хүртсэн юм.

Жүдочдоос эмэгтэйчүүдийн -48 кг-д залуу жүдоч Ж.Анударь тавдугаар байр эзэлсэн бол 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 63 кг-д Л.Энхрийлэн нар долоодугаар байрт орсон. Мөн эрэгтэй жүдочдоос -73 кг-д Л.Анхзаяа +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар долоодугаар байр эзэлж, багийн дүнгээр наймдугаар байрт шалгарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top