The MongolZ баг "Velin" сэтгүүлийн нүүрийг чимлээ

57 минутын өмнө

"Velin" сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг дэлхийн esport-ын ертөнцөд Монголын нэрийг улам тодруулж буй "EWC 2025" тэмцээний аварга The MongolZ баг чимжээ. The MongolZ багийн залуус өөрсдийн хичээл зүтгэл, өдөр тутмын бэлтгэлийн хэмнэл, олон улсын тайзан дээр өрсөлдөхөд тулгардаг дарамт, түүнийг даван туулах өөрийн гэсэн арга барил, багийн дотоод уур амьсгал, бие биеэ хэрхэн дэмжиж, нэгэн цул болж ажилладаг талаар болон цаашдын зорилгынхоо тухай дэлгэрэнгүй хуваалцсан байна. өөрсдийгөө өөр өнцгөөс харуулсан сонирхолтой ярилцлага нийтлэгджээ.

 The MongolZ дэлхийн хэмжээнд Монголынхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан баг билээ

Тэдний амжилтын ачаар сая сая e-sport сонирхогчид Монгол Улсыг андахгүй болсон гэхэд хилсдэхгүй биз. Тодруулбал, өнгөрсөн онд баг MESA Nomadic Masters Spring 2024, YaLLa Compass 2024, Thunderpick World Championship 2024 зэрэг томоохон тэмцээнүүдэд дараалан түрүүлсэн. Өнгөрсөн зун The MongolZ баг "Esports World Cup 2025" тэмцээнд түрүүлж, улирлын хамгийн том аваргын цомыг эх орондоо авчирсан. Түүнчлэн намар Valve болон HLTV-ийн чансааг тэргүүлж, дэлхийн шилдэг багийн хүндтэй байр суурийг эзэлсэн. Энэ жилийн анхны мажор болох "BLAST.tv Austin Major 2025"-д 2-р байранд орсон бөгөөд одоо "StarLadder Budapest Major 2025"-д өрсөлдөж байна.

The MongolZ багийнхаа амжилтын талаар ярихдаа "Томоохон ивээн тэтгэгчид, бэлтгэл сургуулилт, бэлтгэлийн байр, багийн дотоод уур амьсгал хамгийн чухал. Бие биенээ ойлгож дэмжих нь олон улсын тэмцээний тайзны дарамтыг даван туулахад чухал нөлөөтэй" гэдгийг онцлов. 

Монголын фенүүдийн дэмжлэг The MongolZ-ийн хүчтэй зэвсгийн нэг болоод байна. Мөн чухал тоглолтын үеэр Улаанбаатар болон өөр хотуудаас мянга мянган дэмжигчээр дүүрч, багтаа хүч өгдөг. Тэдний амжилтад зориулан өнгөрсөн жил Улаанбаатар хотод том хэмжээний ханын зураг бүтээсэн нь үзэгчдийн бахархлыг улам нэмсэн. Шагналт тэмцээнүүдийн хажуугаар The MongolZ фенүүдээ мартахгүйг хичээдэг гэнэ лээ. Энэ хавар багийнхан нийслэлд ирж, MESA Nomadic Masters Spring 2025 тэмцээний үеэр The MongolZ-ийн өмнөх үеийн домогт тоглогчид болох Zilkenberg, Tsogoo, Machinegun, Otgoo, ncl нарын эсрэг шоу тоглолт зохион байгуулсан нь e-sports сонирхогчдын хувьд томоохон үйл явдал болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top