Бага насны хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнгөрөгч долоодугаар сарын 10-ны өдөр орон сууцны гадна тоглож байсан хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан.

Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан хотод 10 болон 13 настай хоёр хүүхдийг 52 настай эрэгтэй хутгалж гэмтээсэн. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 52 настай эрэгтэйг цагдан хорьж шалгасан юм.

Улмаар прокуророос яллагдагч Ш.М нь согтуугаар тоглоомын талбайд тоглож байсан биеэ хамгаалж чадахгүй бага насны хоёр хүүхдийг шалтгаангүйгээр хутгалж, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 /Хүний алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top