SCMP: Авлига Хонконгт гарсан галын гол шалтгаан болсон

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 03

Хонконгийн барилгын салбар дахь авлига 156 хүний амийг авч одсон орон сууцны барилгуудад гарсан галын гол шалтгаан юм гэж шинжээчид дүгнэснийг South China Morning Post хэвлэлд онцолжээ.

Хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний King Value Realty компанийн ерөнхий захирал Рики Вонг Хонконгийн хуучирч буй орон сууцууд нь луйварчдын хувьд “алтан судас” болоод байгааг онцолсон байна.

2022 оны байдлаар, Хонконгт нийт 9600 барилга бүртгэгджээ. Хотын эрх баригчид 30 болон түүнээс дээш жилийн насжилттай 600 орчим барилгад засвар үйлчилгээ хийхийг шаарддаг байна. Хонконгт 40-50 жил болсон олон барилга байгууламж байдаг тул их засвар орох шаардлагатай байдаг. Ихэнх гүйцэтгэгч компаниуд энэ зах зээлийг асар их ашигтай “өөхтэй мах” гэж хардаг гэж Рики Вонг ярьжээ. Түүний хэлснээр, ашгийн хэмжээ асар их байдаг. 

Луйврын эсрэг үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн холбооны тэргүүн Чиу Яньлойн ярьснаар, тендерт хамгийн доод үнийн санал ялах зарчим нь барилгын аюулгүй байдал, чанарын асуудлыг дордуулж байна.

Жишээ нь засварын ажлыг чанартай гүйцэтгэхэд 10 мянган хонконг долларын өртөгтэй байдаг гэхэд тендер ялсан компани хэрхэн 8500 хонконг ам.доллароор гүйцэтгэх вэ? Мэдээж хэрэг чанаргүй материал ашиглана эсвэл чанаргүй гүйцэтгэнэ гэсэн үг шүүдээ гэж Хонконгийн Барилгын засварын мэргэжилтнүүдийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Чау Лин тайлбарласан байна.

Галд автсан Wang Fuk Court орон сууцны комплексын засварын ажлын төсөв тендерт зарласнаар 152 сая хонконг ам.доллар байсан бол гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсны дараа 336 хонконг доллар болж, огцом өсжээ. Түүнчлэн, инженерийн шугам сүлжээ, галын аюулгүй байдлыг хангахад зориулж нэмж олон сая долларын зардлыг тусгасан байжээ. Урьдчилсан шалгалтаас үзвэл, засварын явцад өртөг хямд чанаргүй хамгаалалтын тор, дулаалгын хөөсөнцөр болон хулсан тулгуур баганууд гал хурдан тархах шалтгаан болсон гэж шинжээчид тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top