Засгийн газар ЗЭЭЛ олгож ШАТАХУУН тавина

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 12 сарын 02

Уншигч та буруу уншаагүй. Дугаарлан бухимдаад, тасалдан хэрэлдсэний эцэст Засгийн шийдвэр ийм байж. Сандал суудлын төлөөх хэрүүл, Цэц дээр очиж сандалтайгай үлдсэн Ерөнхий сайдын хамгийн том төлөвлөгөө нь энэ байж.

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан /2025.11.27/-аар “Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хууль”-ийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ хууль бол үндсэндээ өр тавьж шатахуун авах л үндсэн агуулгатай. Хуулийн хүрээнд 1.60 их наяд төгрөгийн зээлийг шатахуун импортлогчдод олгоно. Үүний дагуу Монголбанкнаас репо санхүүжилт олгохоор төлөвлөж буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлж байв. Санхүүжилтийн 500 тэрбумаар нь шатахуун хадгалах савтай болно. Үлдсэнийг нь шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахад зарцуулна. Ташрамд сануулахад ирэх оны төсөвт аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн татаас олгоход 25 тэрбум төгрөгийг тусгажээ.

“Репо” нэртэй ч репо бус санхүүжилт

Одоо бид репо санхүүжилт тэр дундаа Монголбанкны репо санхүүжилт гэж чухам юу вэ, гэдгийг ойлгох ёстой болно. Нэн тэргүүнд Монголбанкнаас гаргадаг репо санхүүжилт нь мөнгөний бодлогын хэрэгсэл юм. Ихэвчлэн банк санхүүгийн байгууллага, ховор тохиолдолд бизнесийн ямар нэгэн байгууллага үнэт цаасаа тодорхой хугацааны дараа урьдчилан тохиролцсон үнээр буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр Төв банкнаас зээл хэлбэрээр санхүүжилт авах хэлбэр. Үндсэндээ дараах гурван зорилготой:

  • Мөнгөний захын хүүг зохицуулах
  • Банк хоорондын зах зээлийн хөрвөх чадварыг дэмжих
  • Мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах

Гэхдээ бодолцох ёстой нэг зүйл бий. Хүүгийн түвшин болон үнэт цаасны үнэ өөрчлөгдвөл эрсдэл үүсэх эрсдэлтэй. Ихэвчлэн богино хугацаатай байдаг тул урт хугацаанд хэрэгжүүлэх төсөлд зарцуулагддаггүй.

“Төв банкны репо арилжааны журам”-д заасны дагуу Төв банкнаас репо арилжааг нэг долоо хоног хүртэл (богино хугацаатай) болон түүнээс урт хугацаатай (2-3 жил)-гаар зарлах боломжтой. Гэвч манай практикт 2015 оноос хойш нэг долоо хоног хүртэлх хугацаатай репо арилжаа зохион байгуулаагүй байна.

Өмнө нь 2022 оны хоёрдугаар сард Монголбанк 81 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгож байв. Уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрийн салбарыг дэмжих зорилготой уг санхүүжилтийг ХХБ болон “Голомт”, “Богд” зэрэг банкнууд оролцож байлаа. Гурван жилийн дараа боловсруулах үйлдвэр бүү хэл, уул уурхайн бус экспорт нэмэгдээгүйг статистик баримт хангалттай харуулна.

Манайд шатахууны импорт, нөөцийг дэмжих зорилгоор энэ төрлийн санхүүжилт олгож байгаагүй. Г.Занданшатарын кабинет анх удаагаа репо санхүүжилтийг шатахуунд зориулж гаргах гэж байна.

Ихэвчлэн банк санхүүгийн байгууллага, ховор тохиолдолд бизнесийн ямар нэгэн байгууллага үнэт цаасаа тодорхой хугацааны дараа урьдчилан тохиролцсон үнээр буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр Төв банкнаас зээл хэлбэрээр санхүүжилт авах хэлбэр.

Тэвдсэн улсын шийдвэр

Шатахууны импорт, нөөцийг нэмэгдүүлэхэд репо санхүүжилт олгодог дэлхийн жишиг маш ховор. Бараг байдаггүйтэй адил. Ихэвчлэн дефолт зарласан, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, төрийн эргэлт хийх эрсдэлтэй, гадаад валютын нөөцөө шавхсан улс орнууд л ийм шийдвэр гаргаж, репо санхүүжилт олгодог байна. Одоогоос гурван жилийн өмнө 2022 онд Гана, Пакистан, Шри Ланка зэрэг гурван улс яг нэг онд шатахууны импорт, нөөц нэмэгдүүлэх зорилгоор репо санхүүжилт олгож байжээ. Эдгээр гурван улсын нөхцөл яг ямар байсныг тогтож харъя.

Шри Ланка улс 2022 онд гадаад өрөө төлж чадахгүйд хүрч, улмаар дефолт зарласан. Үүний учир олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө татах боломжгүй болсон. Гадаад валютын нөөц нь түүхэн доод хэмжээнд хүрч зайлшгүй шаардлагатай шатахуун, эм, хүнс зэрэг барааг худалдан авах боломжгүй болчихсон. Шатахууны нөөц ердөө 1-5 хоногийн хэрэглээний хэмжээнд хүрч буурсан тул дээрх шийдвэрийг гаргаж байжээ.

Пакистан улс 2022 онд рупигийн ханш огцом унаж, үүнийгээ дагаад импортын зардал огцом нэмэгджээ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тул төсвийн хязгаарлалттай нүүр тулсан. Орос-Украины дайн, нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос үүдэн Пакистанд сөргөөр нөлөөлсөн тул репо санхүүжилт олгохоор шийдвэрлэж байв.

Гана улсад 2022 онд инфляцын түвшин 30%-иас давжээ. Үүнээс үүдэн бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ огцом нэмэгдсэн. Импортын төлбөр хийхэд шаардлагатай ам.долларын нөөц багассан тул репо санхүүжилт олгохоос өөр аргагүйд хүрчээ.

Ихэвчлэн дефолт зарласан, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, төрийн эргэлт хийх эрсдэлтэй, гадаад валютын нөөцөө шавхсан улс орнууд л ийм шийдвэр гаргаж, репо санхүүжилт олгодог байна.

Монгол МАНдчихаагүй юм уу

Төсвийн алдагдлаа түүхэнд байгаагүйгээр танаад, төсөв чамбай болоод, гадаад валютын нөөц түүхэнд байгаагүйгээр өсөөд, төсвийн орлого нэмэгдээд, ДНБ ч өсөөд мандан бадраад байгаагүй юм уу. Репо санхүүжилт олгох гээд байгааг нь харвал үгүй байж. Манай улсад сангийн бүх үзүүлэлт сайн байгаа. Сайн байгаа учраас ОУВС-гийн хөтөлбөрт багтахгүй, ойрын хэдэн жилдээ эдийн засгийн өсөлт дунджаас дээгүүр байгаад 2024 оны долоодугаар сард орлогын түвшин ахиж дунджаас дээгүүр орологотой улс орны ангилалд багтсан. Дэлхийн байдлыг харвал манайх шиг улс репо санхүүжилтийг шатахууны импортыг нэмэгдүүлэхэд зарцуулдаггүй аж.

Репо санхүүжилт олгох гээд байгааг нь харвал үгүй байж.

Манайх улс төрийн болон эдийн засгийн гэхээс илүүтэй шатахууны салбарын бодлогоо урт хугацаанд төлөвлөж чадаагүйтэй энэ бүхэн холбоотой байж болох юм. Шатахуун импортлох компани цөөнгүй ч Орос гэсэн ганцхан улсаас хараат. Ядахдаа импортын түншүүдээ олон болгох тал дээр анзаарсангүй. Мега төслүүдээ 14 гэж тооцон цохсон атлаа шатахуун нөөцлөх савтай байгаагүй л улс. Тэгсэн мөртлөө дарга ангийн тэмцэл аймаар. Айлгаж, айлгаж эрх баригч нам нь даргатай болж, сайд нар нь сандал суудлаа сэлгэж, байр, саваа нүүлгэсээр арай гэж “сүрэг бүтэн гэдэс цатгалан үлдээд” байна. Ядаж байхад Монголбанкны Ерөнхийлөгчийг сольж, бас нэг дарга ангийн төлөөлөл очих гэж байгаа. Сангийн яаманд багтаж байгаад “Эрдэнэс Монгол”-ын дарга байсан М.Наранцогт гэгч очих гэж байгаа нь репо санхүүжилтийг дуулгавартай цохох хүн хэрэгтэй байсанд ч оршсон байж болох...

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯДУУРАЛ(202.55.191.194) 2025 оны 12 сарын 04

ҮНЭЭГЭЭ МАЛЧИНДАА ҮНЭГҮЙ ЛУЙВАРДУУЛЧААД СҮҮГЭЭ ЗЭЭЛИЙН ӨР ТАВЬЖ АВДАГ ТЭНЭГ АРД ТҮМЭН БОЛЖЭЭ БИД...УДИРДАХ АРГА ИЙМ БАЙЖ БОЛОХ УУ...МОНОПОЛЫН ЭСРЭГ ХУУЛЬ, КВОТ БУЮУ ХЯЗГААРЛАХ, ҮГСЭН ХУВАЛДАЖ ЗАХ ЗЭЭЛИЙН ХОМОСДОЛ ҮҮСГЭЭД БАЙНА...НИЙТ АРД ОЛНЫ ӨМЧИЙГ ТӨРИЙН НЭРЭЭР ХАМГААЛААЧ...ЯДУУРАЛ...ХУЛГАЙ ХИЙХ ЗАМ НЭЭДЭГ.

0  |  0

OYUN(197.211.52.185) 2025 оны 12 сарын 02

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

Бодит байдал(66.181.189.147) 2025 оны 12 сарын 02

Шатахуунаа хадгалах савтай бол,юу нь буруу байгаа юм.Арчаагүй байдлыг дэвэргэхээ боль!,айлаас шатахуун гуйна гуйж авсаныгаа хадгалах савгүй байсаар байх уу?

0  |  0
Top