Умард Солонгостой холбоотой хакерууд БНСУ-ын крипто биржийг хакердав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 28

 

БНСУ-ын эрх баригчид БНАСАУ-ын засгийн газартай холбоотой гэх Lazarus хакеруудын бүлэглэл тус улсын хамгийн том Upbit крипто валютын биржийг хакердсан гэж сэжиглэж байна.

Тус биржийг ажиллуулдаг Dunamu компани цахим халдлагад өртөж, 44.5 тэрбум воны крипто валют алдсан тухай мэдэгджээ. Виртуал активыг зөвшөөрөлгүй крипто түрийвч рүү шилжүүлжээ. Биржийн удирдлагууд үйлчлүүлэгчдийнхээ хохирлыг барагдуулахаар төлөвлөж байна.

Зургаан жилийн өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 27-нд Upbit бирж мөн цахим халдлагад өртөж байжээ. Тухайн үед 58 тэрбум воны виртуал активыг хулгайлж байв. Тэр үед БНСУ-ын тал мөн л Lazarus бүлэглэлийг халдлагад сэжиглэж байжээ. Энэ удаад ижил аргыг ашиглан, цахим халдлага үйлдсэнийг Ёнхап агентлаг тодруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top