
Апати = Үлбэгэр
Энэхүү нэр томъёо нь “апати” хэмээх
грек үгнээс гаралтай.
Идэвхгүй, аливаад оролцох сонирхолгүй,
гөлгөр, үлбэгэр, хамаагүй гэсэн утга илэрхийлдэг.
Хувь хүн өөрийн амьдарч буй орчин торны
хүмүүсийг бас заримдаа өөрийгөө ч сонирхохгүй,
сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хэлнэ.
Юун апати хаанаас гараад ирэв, арай нөгөө дуу юм биш биз гэж уншигч та бодож байж болох. Гэхдээ үгүй юм. Томилгооноос томилгооны хооронд Ардын намын гаргаж буй апати дүрийг хэлээд байгаа юм. Өнгөрсөн гурван жилд апати болоод системийн гажуудлаар гулссаар буй этгээд бол М.Наранцогт. Уг нь математикч, физикч юм билээ. Гэхдээ системийн гажуудал хийгээд учиг зангилааг олох нь бүү хэл өөрийнхөө ч мэдэхгүй мухар томъёо бүрээр төөрч, төөрөгдүүлээд энэ хүрсэн нь түүний “гай тариагүй ч, гавьяа байгуулаагүй” түүний адал намтраас харж болно. Нээлттэй нийгэм хүрээлэнд 1997-2000 онд хөтөлбөрийн зохицуулагч хийсэн ч монголын нийгэм нээлттэй байгаагүйгээр барахгүй дарга болох шат гишгүүр нь болжээ. Ингээд 2000 оноос Батлан хамгаалах яамны зөвлөх хийсэн байгаа юм. Яг гурван жил энэ албыг хашиж. Уншигч та таасан бол энэ хугацаанд гай ч тариагүй гавьяа ч байгуулаагүй. Олон улсын цэргийн хамтарсан ажиллагаанд монгол цэрэг хамрагдсан нь чухам түүний гавьяа байсан нь юу л бол. Чухам энэ он жилүүдэд батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн орчин тодорхойгүй, боловсон хүчний нөөц сул, олон улсын хамтын ажиллагааны туршлага дутмаг байсан нь түүнд нааж болох асуудал биш ч, бас тоолгүй өнгөрч боломгүй түүхэн баримт.
Ингээд байж байтал 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтнээс хэлтсийн дарга болсон байгаа юм. Хоёр жил энэ албыг хашиж. Чухамдаа түүний намтар 2012 оноос Хөдөлмөрийн яам, Сангийн яаманд газрын дарга байж байгаад 2022 онд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засаг хөгжлийн дэд сайд болтлоо дэвшинэ. Түүний замнал л энэ арван жилд өссөнөөс бус манай сангийн бодлого өсөж дэвшсэн нь юу л бол. Төсвийн зарлага түүхэнд байгаагүйгээр нэмэгдэж, Ерөнхийлөгч хориг тавих дээрээ тулсан. Төсвийн урсгал зардал 2020 онд 10.8 их наяд төгрөг байлаа. Үүнээс хойш тогтмол хоёр иих наядаар нэмэгдэж байгаад, 2023 онд 17 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг нь олон улсын санхүүгийн байгууллагууд ч огцом шүүмжилсээр байлаа. Гэвч 2024 оны төсвийн урсгал зардал 22.2 их наяд төгрөгт хүрч, улмаар 2025 оны урсгал зардал 29.6 их наяд төгрөгт хүрч түүхэн амжилтаа тогтоож байв. Сангийн бодлого нь сайдынх нь усалгаа болж, усалсан атар баян нутгаасаа гишүүн болж сонгогдох чинхүү хүслийн гогцоо болсоор өнөөг хүрчээ.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын алба хашиж байхад нь эдийн засгийн эрх чөлөөг боомилсон 110 хууль, боомилж болзошгүй 228 хуультай байсан нь нүцгэн үнэн. Гагцхүү түүнийг 2015-2022 он хүртэл Сангийн яамны даргын сэтрийг хүртсээр шатлан дэвшиж явахад нь Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт багтаад, яг араас нь ФАТФ-ын “саарал” жагсаалтад орж таваргаж явсан юм шүү, Монгол Улс...
Нэг ийм адал сонин намтар түүхтэй “апати” Монголбанкыг удирдана гэж үзээд МАН-аас нэр дэвшүүлжээ.
Төв банк одоо нэн тэргүүнд ямар зовлонтой байгаа гээч, мөнгөний бодлогын хэрэгжилт. Уг нь Монголбанк инфляцыг 6%-д барих зорилготой ч 2025 оны 9-р сарын байдлаар инфляц 9.9%-д хүрсэн. Энэ нь зорилтот түвшнээс давсан үзүүлэлт. Мөнгөний бодлогын хэрэгжилт сул, үр нөлөө тааруу байгаа учраас яг одоо үүнд анхаарал хандуулах ёстой. Дараа нь бодлогын хүүгийн нөлөө, валютын ханшийн зохицуулалт гэх мэт олон асуудал шийдлээ хүлээж буй.
Бодлогын хүрээнд анхаарал хандуулах ёстой асуудал бол бие даасан хараат бус байдал. Төв банкны зорилт, бие даасан байдлыг хангах тал дээр улс төрийн зориг болон эдийн засгийн уялдаа холбоо сул байгаа нь том асуудал.
Монголбанкны одоогийн олон улсын үнэлгээ “А-“ байгаа. Үүнээс дордуулахгүй байх нь шинэ ерөнхийлөгчийн хүлээх үүрэг. Хэдийгээр дотоодын эдийн засагт шууд нөлөө үзүүлдэггүй ч гадна талд харилцах имиж эерэг болж байгаа нэг үндсэн үзүүлэлт юм.
Нэг ийм банкийг, нэг тийм хүн удирдана гээд нэрийг нь дэвшүүлж. Гэвч Төв банкны дайтай авч явж чадах болов уу, эсвэл М.Наранцогтын хувийн CV сайжраад, Монгол Улс ерөнхий агуулга, бодлогоор дордоод үлдэх үү, бодох л хэрэгтэй...

Сэтгэгдэл ( 3 )
хүзүүгүй, хүйтэн царайтай муухай хүн бна, дээр нь банкны мэргэжилгүй цүнх баригч
ARDIIN NAMIIN DOLDOI NAR SAYARAA BGAA SHUU SHIIDVER GARGAJ CHADDAGGUI AIMHAI HULCHGAR BERTEGCHIN HUMUUS ARDIIN NAMD IH BIII
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus