
Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгүүдийн нэг болж чадсан "Physical: Asia" нэвтрүүлэгт Өмнөд Солонгос улсыг төлөөлөн оролцсон багийн гишүүн Жан Ын Шил Монголд иржээ.
Түүнийг Монголын багийг хариуцан ажилласан “Spark Agency” компанийн захирал Э.Дөлгөөн угтан авч, "Бидэнтэй өмнө нь "Physical: Asia" нэвтрүүлгээр уулзаж байсан Өмнөд Солонгосын багийн гишүүн Жан Ын Шил Улаанбаатарт ирсэн байна.
Тэр 2025 онд Adidas-ийн нүүр царайгаар ажиллаж байгаа. Өмнөд Солонгосын алдартаы бөх, реалити шоуны од бөгөөд Олон улсад эх орноо төлөөлөн тэмцээнд оролцдог. Монголд өнгөрүүлэх цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, мартагдашгүй дурсамж бүтээгээрэй" гэжээ.
Жан Ын Шилийн хувьд спортын амьдралынхаа талаар харуулдаг 115 мянган дагагчтай юүтүб хуудас ажиллуулдаг бөгөөд инстаграм хуудаснаа 610 мянган дагагчтай нэгэн ажээ.

.png)

.png)

Сэтгэгдэл ( 1 )
Яг л хөөрхөн Монгол охин шиг харагдаж байна.\n