Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хөгжлийн яамнаас Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Эрхүү мужийн засаг захиргаатай хамтран Орос, Монголын бүс нутгийн анхны форумыг зохион байгуулах гэж байна. Энэхүү форум нь хоёр талын хамтын ажиллагааны хамгийн том болон хамгийн чухал олон нийтийн арга хэмжээнүүдийн нэг болох болно.
Форумыг зохион байгуулахаар хоёр улсын тэргүүн нарын түвшинд тохиролцсон билээ.
Форумд Орос, Монголын төр засгийн болон бизнесийн хүрээний төлөөлөгчид, мөн эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцож, хоёр талын худалдаа, эдийн засгийн болон аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, Евразийн орон зайд интеграцчлалын хэтийн төлөв, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг хэлэлцэх гэж байна.
Форумын хөтөлбөрөөс:
• Форумын нэгдсэн хуралдаан
• Салбар хуралдаанууд:
- «Орос, Монголын худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжийг нээх нь»;
- «Евразийн орон зайд интеграцчлалын харилцааг хөгжүүлэхэд Монгол, Оросын бүс нутгуудын үүрэг»;
- «Орос, Монголын аялал жуулчлалын боломжийг хөгжүүлэх нь».
• Бизнесийн хүрээний харилцаа холбоо тогтоох сүлжээ
• Орос, Монголын Бизнесийн Зөвлөлийн болон хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын уулзалт
• Орос, Монголын бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн
Орос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой Монголын бүх бизнес эрхлэгчдийг форумд оролцохыг урьж байна
Форумын огноо: 2025 оны 12-р сарын 1-2
Зохион байгуулагдах газар: ОХУ, Эрхүү хот

Сэтгэгдэл ( 3 )
Еврейн мөнгөний ноёрхол
Долларын ард байдаг еврейн ноёрхолоос гаргана
Долларын ард байдаг еврейн ноёрхолоос гаргана