Япон хэлний уран илтгэлийн 31 дэх тэмцээн боллоо

Админ | Zindaa.mn
2025 оны 11 сарын 20

Японы ЭСЯ, Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС-ийн Гадаад хэлний тэнхим болон Япон сан хамтран “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 31 дэх удаагийн тэмцээн”-ийг зохион байгуулав. Монгол-Япон төвд болсон уг тэмцээнийг Монгол дахь япон иргэдийн холбоо, Японы худалдааны танхим ивээн тэтгэжээ.

Тэмцээнд урьдчилсан шатанд шалгарсан ахлах сургуулийн 10 сурагч, их сургуулийн 7 оюутан өөрсдийн япон хэлний мэдлэг, ур чадвараа харуулан уран илтгэлүүд тавилаа. Ахлах болон их сургуулийн ангиллын шилдэг 4 оролцогч тус бүр (доор дурдсан) тэмцээний дэд шагнал болох JENESYS хөтөлбөрийн хүрээнд Японд аялах эрхээр шагнагдлаа.

 

Ахлах сургуулийн ангилалд

1-байр                         18-р сургууль М.Ундармаа 

2-р байр                      Уудам Монгол сургууль Э.Тэнгис

3-р байр                      Солонго Эс Эф сургууль Д.Бямбаноров

Тусгай байр         Дархан-Японы төв Л.Содбилэг

 

 

Их сургуулийн ангилалд

1-байр                          МУИС, ХЗС, Нагоягийн их сургуулийн японы эрх зүйн боловсрол, судалгааны төв С.Сарангуа

2-р байр                      Монгол коосэн технологийн коллеж, Цахилгааны инженерийн тэнхим Б.Солонго

3-р байр                      Шинэ Монгол Технологийн коллеж, Компьютер ухааны инженерийн тэнхим У.Тамир

Тусгай байр      МУБИС, НХУС, Дорно дахины хэлний тэнхим У.Ариунзаяа

 

Япон Улсын Элчин сайдын яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top