Оростой хамтран ажиллаж байгаа орнуудын эсрэг хориг нэвтрүүлэхийг дэмжиж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 18

 

АНУ-ын Конгрессын гишүүдийн санал болгож буй Оростой хамтран ажиллаж байгаа орнуудын эсрэг хориг нэвтрүүлэх тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлсэн байна.

“Би энэ тухай сонссон. Уг санал надад таалагдаж байгаа. Бүгд найрамдах намаас сонгогдсон Конгрессын гишүүд Оростой хамтран бизнес явуулж байгаа аливаа орны эсрэг хатуу хориг нэвтрүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьж байгаа. Энэ хоригт тэд бас Ираныг оруулж магадгүй юм” гэж тэр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top