ХБНГУ, БНХАУ-тай яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 18

ХБНГУ тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэх арга зам эрж олохын тулд Хятадтай яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байна гэж Германы дэд канцлер бөгөөд Сангийн сайд Ларс Клингбайль БНХАУ-д айлчлахаар Бээжин рүү нисэхийнхээ өмнө сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Олон улсын хурцадмал байдал даамжирч байгаа хэдий ч бид тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Хятадтай яриа хэлэлцээ хийхийг хүсч байгаа юм. Санхүүгийн салбарт эрчимтэй хамтран ажиллах, Германы компаниудыг зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах зэрэг асуудал болон Украины мөргөлдөөнийг зохицуулах арга замыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ дайныг дуусгахад Хятад улс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм” гэж тэр тэмдэглэсэн байна.

Германы Социал-демократ намын дарга Ларс Клингбайль нь ХБНГУ-ын шинэ засгийн газрыг төлөөлөн Хятадад айлчилж буй анхны сайд болж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top