Physical: Asia | Б.Орхонбаяр, Амотти, Виттэкер нарын хэн нь гэртээ харих вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 17

 

Netflix-ийн шилдэг бүтээлүүдийн нэг болоод буй "Physical: Asia" шоуны төгсгөлийн ангиуд энэ долоо хоногт үзэгчдийн хүртээл болно. Гурван долоо хоног дараалан дэлхийн чансааг тэргүүлсэн тус шоуны ялагч 1 тэрбум вонын эзэн болох бөгөөд энэ удаагийн дугаараас бид юу хүлээх вэ? 

Найман улсаас шалгарч үлдсэн дөрвөн баг болох Австрали, Япон, Монгол, Солонгосын багуудаас Япон улсын баг тэмцээний тавдугаар шатанд шалгаран үлдээд байгаа бол бусад гурван улс "үхлийн" хэсэгт тулалдах болно. 

Шоуны шүтэн бишрэгчдээс хамгийн өндөр үнэлгээ аваад буй багийн ахлагчид болох Б.Орхонбаяр, Амотти, Виттэкер нарын хэн нь ч тэмцээнийг орхиж болох нөхцөл байдалд байгаа бөгөөд дээрх гурван улсын хэн нь тэмцээнийг орхих бол гэдэг санал асуулга онлайн орчинд халуун сэдэв болоод байна. Таны бодлоор аль улс финалын шатанд шалгарч үлдэх бол? 

Төгсгөлийн дугаар маргааш буюу 11-р сарын 18-ны өдрийн 16:00 цагт үзэгчдийн хүртээл болно. 

 



 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗҮЧ(66.181.191.84) 2025 оны 11 сарын 19

МОНГОЛ ЯЛНА

1  |  0
Зочин(27.1.3.180) 2025 оны 11 сарын 19

,МОНГОЛУУД ХАСАГДЧИХСАН БИЗ ДЭЭ, ЭНД Л ОРОЛЦОГЧИД НЬ ЯВААД БАЙХ ЮМ.

1  |  1
Жагаа(103.212.116.242) 2025 оны 11 сарын 19

Амжилт

2  |  0
Зочин(103.212.116.242) 2025 оны 11 сарын 19

Монголчууд цөөхөнч гэсэн хүчтэйгээ харуулж бгаа шүү амжилт

3  |  0
Зочин(103.57.94.139) 2025 оны 11 сарын 19

Амжилт хүсье. Чи чаднаа

2  |  0
Зочин(103.212.116.232) 2025 оны 11 сарын 19

Мэдээж Монгол улс Орхонбаяр маань хожиндоо.Амжилт ард түмэн чинь хамт шүү

2  |  1
Зочин(103.212.116.232) 2025 оны 11 сарын 19

Мэдээж Монгол улс Орхонбаяр маань хожиндоо.Амжилт ард түмэн чинь хамт шүү

2  |  0
Top