Саяхан Японы Ерөнхий сайд Санаэ Такаичийн Тайвань арлын эргэн тойрны нөхцөл байдлын талаар хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан Хятадын Гадаад харилцааны дэд сайд Сунь Вэйдун аравдугаар сарын 13-нд Хятадад суугаа Японы элчин сайдыг дуудаж, нухацтай эсэргүүцэл илэрхийлсэн байна.
“Тайваньд гарч болзошгүй зэвсэгт мөргөлдөөн нь оршин тогтноход нь аюул нүүрлүүлэх бөгөөд энэ нь өөрийгөө хамтран хамгаалах эрхээ ашиглахад Япон улсыг хүргэнэ” гэж Санаэ Такаичи мэдэгдсэн ажээ.
Хятадын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Японы Ерөнхий сайд өдөөн хатгасан, маш аюултай үг хэлсэн хэмээн Хятадын Гадаад харилцааны дэд сайд мэдэгдээд, Хятадын эрх баригчид иймэрхүү мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон, нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн явдал гэж үздэгийг онцолсон байна. Ингэснээрээ Японы эрх баригчид Хятад, Японы харилцааны улс төрийн үндсийг бусниулж байгаа юм гэж тэр хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )
*** CHINA
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei jorlono