Оросын «Росатом» корпораци бага чадлын цөмийн технологийн тухай семинарыг Улаанбаатар хотод зохион байгуулав

Админ | Zindaa.mn
2025 оны 11 сарын 14

 

2025 оны 11-р сарын 12-нд Улаанбаатар дахь «Русский дом» буюу Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд "Цөмийн эрчим хүч: Ирээдүй рүү хийх алхам" сэдэвт эрдэм шинжилгээний семинар боллоо. Уг семинарыг Шинэ Хархорум хотын зөвлөл болон «Мон-Атом» ХХК-ийн дэмжлэгтэйгээр Шинжлэх ухааны долоо хоногийн хүрээнд зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинэ Хархорум хотын зөвлөлийн дарга Намбарын Энхбаяр, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков нар мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тус арга хэмжээнд «Росатом»-ын мэргэжилтнүүд болон Монгол, Оросын бие даасан шинжээчид оролцлоо.

Элчин сайд А.Н.#Евсиков арга хэмжээнийн үеэр үг хэлэхдээ цөмийн салбарт Монгол Улстай харилцах харилцааг Оросын тал хэрхэн үзэж байгаа талаар товчхон ярилаа.

 

 

 «Эрчим хүч бол эдийн засгийн хөгжлийн түшиг тулгуур юм. Дэлхийн эрчим хүчний салбарт давамгайлах байдлаа дунд хугацаандаа хадгалах нүүрс, нүүрс устөрөгчийн зэрэгцээ цөмийн эрчим хүчний үүрэг өссөөр байгааг Монголын түншүүд маань харгалзан үзэх нь зүйтэй.

Цөмийн эрчим хүчний салбар дахь манай хамтын ажиллагааны гол багана нь хагас сая ажилтан мэргэжилтэн бүхий 550 гаруй үйлдвэрийг хамарсан «Росатом» төрийн корпораци болохоор байна. Уг корпораци нь дэлхийн цөмийн технологийн зах зээлийн манлайлагч бөгөөд Египет, Түрк, Хятад, Энэтхэг, Унгар болон Казахстан улсад тус тус цөмийн цахилгаан станц барих тухай дэлхийн хэмжээнд тавьсан захиалгын 90 шахам хувийг гартаа атгаж байна. Компанийн төлөөлөгчийн газрууд 168 улс оронд нээгдэн ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш Улаанбаатар хот дахь байнгын төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна.

 

 

 

Бага оврын цөмийн цахилгаан станц төдийгүй бусад чиглэлийн төслүүд ч Монголын түншүүдийн сонирхлыг татах боломжтой.  «Росатом» компани атомын станц бариад зогсохгүй түнш улсуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах үүднээс боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, технологийн бааз бүрдүүлэн өгч байгаа нь чухал ач холбогдолтой» гэлээ.

 "Бага оврын цөмийн цахилгаан станц барьж байгуулах нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц өгч, тус улсын технологийн бие даасан байдлыг бэхжүүлэх боломжтой томоохон дэд бүтцийн төсөл юм" гэж «Росатом»-ын Монгол дахь төлөөлөгч Сергей Демин тэмдэглэв.

 

 

 Эрдэм шинжилгээний семинарт оролцогчид цөмийн эрчим хүчний салбарт Орос, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар ярилцав. Бага чадлын цөмийн технологийн салбар дахь Оросын шийдлүүдийн тухай илтгэлүүд тавигдаж, тэдгээрийг Монголд ашиглах боломжийн талаар хэлэлцлээ. Шинжээчид эдгээр шийдлүүдийг тус улсын хотууд, аж үйлдвэрийг эрчим хүчээр хангахад маш тохиромжтой гэдгийг тэмдэглэв. Энэхүү арга хэмжээ нь туршлага солилцох, хамтарсан дэд бүтцийн төслүүдийг хэлэлцэх талбар болсон юм.

 

 

 

 

 Цөмийн эрчим хүчний «Росатом» төрийн өмчит корпораци нь эрчим хүч, машин техник, барилга болон бусад салбар дахь хөрөнгийг нэгтгэсэн олон талт холдинг компани юм. Тус корпорцийн стратеги нь салхины эрчим хүч зэрэг нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршино. Уг төрийн өмчит корпораци нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх салбарт Орост тэргүүлж, тус улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 20 орчим хувийг хангадаг. Тус корпораци цөмийн цахилгаан станц барих захиалгын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 11 оронд 41 эрчим хүчний байгууламжийг барьж байна.

 

 

Росатом нь бага оврын цөмийн цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлсэн арвин туршлагатай. Ийм станцууд сүүлийн жилүүдэд дэлхийн цөмийн зах зээлийн гол чиг хандлага гэж нэрлэгдэх болсон. Эдгээр нь аль хэдийн их хүчин чадалтай цөмийн цахилгаан станц ажиллуулж байгаа улс орнууд болон цөмийн эрчим хүчийг хэрэглэж эхлэх тухай бодож буй улс орнууд аль аль нь сонирхдог. Оросын хамгийн хойд хэсэгт орших Певек хотод хөвөгч станц тав гаруй жил ажиллаж байна. Хуурай газрын анхны бага оврын цөмийн цахилгаан станц нь Бүгд Найрамдах Якут Улсын Усть-Куйга хотод баригдаж байгаа бөгөөд томоохон түүхий эдийн кластерын эрчим хүчний цөм болох болно. 2024 онд ОХУ бага оврын цөмийн цахилгаан станц барих дэлхийн анхны экспортын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Росатом нь Узбекистанд ийм станц барих болно. Мөн Мьянмартай бага оврын цөмийн цахилгаан станц барих хамтын ажиллагааны зарчмуудын талаар Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

 Русский Дом в Улан-Баторе

#Росатом #ЭнхийнАтом

 Читать на русском: https://goo.su/TRLIuXa

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (78.246.34.183) 2025 оны 11 сарын 18

Оросууд хулхи Монголыг хөгжүүлэхгүй гэсэн төрийн бодлоготой.Хамтарсан бүх зүйл нь өнгөрсөн зуундаа төмөр замыг хар.Түлшний үйлдвэр барих гэж бхад энэ бол Орос д аюул гэж бичиж бсан улс даа.

0  |  0
Ard(66.181.178.159) 2025 оны 11 сарын 17

ТЭЦ-3 шиг дээрэм хийнэ дээ.

0  |  0
Зөнч(103.57.92.96) 2025 оны 11 сарын 17

Улсгүй болж байж юун ч төлөөлөгчийн газарсаг юм !,бас нэг хорлон сүйтгэгчдийг санхүүжүүлэх оркуудын цэг

0  |  0
DR. ADITYA(102.89.84.192) 2025 оны 11 сарын 15

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.84.192) 2025 оны 11 сарын 15

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зөнч(103.57.92.96) 2025 оны 11 сарын 15

Барих гэж 40жил ,тэгээд нөгөөх нь дуусахгүй балгас болж үлдэнэ,10р хороололд барьж эхэлсэн Спортын ордныг санаж байна уу бараг 20 жил болоход 1 давхар нь баригдаад цааш хөдлөөгүй ,хогийн цэг болсон.Манайхан сүүлд нөгөө 1давхарыг нь нурааж оронд E-март,бас орон сууц барьсан-2000д оны түүх!

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 11 сарын 14

Уран,атом эсэргүүцэгч нар хаачив...

0  |  0
Хаха(66.181.176.18) 2025 оны 11 сарын 15

Даан ч жэнкогийн тэжээвэр гөлөгнүүд чимээгүй байсан юм, орос эзэдүүд нь ирсэн юм байшд .

1  |  0
Top