Тагнуулын шинэ алба байгуулна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 12

Европын Комисс үндэсний тагнуулын албадын цуглуулсан мэдээллийг илүү үр ашигтай ашиглахын тулд дэргэдээ тагнуулын шинэ алба байгуулна гэж Financial Times сонин ЕК-ын эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

Уг эх сурвалжийн мэдээлснээр, Европын Комисс аюулгүй байдал, тагнуулын салбарт хүчин чадлаа бэхжүүлэх арга зам хайж байгаа бөгөөд энэ хандлагын хүрээнд тусгай алба байгуулах асуудлыг судлаж байгаа ажээ.

Ийм нэгж байгуулах үзэл баримтлалыг боловсруулж байгаа бөгөөд энэ санаачлагыг Европын Холбооны Тагнуулын болон нөхцөл байдлын төв эсэргүүцсэн байна.

Шинэ алба байгуулах төлөвлөгөөг Европын Холбооны бүх гишүүн оронд хараахан хүргээгүй байгаа гэнэ. Ийм санаачлагыг зарим улс эсэргүүцэх төлөвтэй байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top