Украинд нийлүүлж байгаа зэвсгийн үнийг АНУ төлдөггүй болсон бөгөөд тэдгээрийн үнэ өртөгийг Америкийн засаг захиргаа НАТО-гоор дамжуулан авч байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Украинд нийлүүлэх зэвсэглэлд бид мөнгө зарцуулахаа больсон. Одоо НАТО-гоор дамжуулан бидэнд төлбөрийг нь өгч байна” гэж тэр тэмдэглэжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте-тэй 2025 оны долдугаар сарын 14-нд уулзах үеэрээ Трамп Европын орнуудын мөнгөөр Америкийн зэвсгийг Украинд нийлүүлэх тухай АНУ, НАТО хоёр тохиролцсон тухай мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )