Сири улсад Оросын дэмжлэг хэрэгтэй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 12

Сири улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд ОХУ-ын дэмжлэгийг авах сонирхолтой байна гэж Арабын Бүгд Найрамдах Сири Улсын шилжилтийн үеийн ерөнхийлөгч Ахмед аль-Шараа “Вашингтон Пост” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

“НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ-ын дэмжлэг бидэнд хэрэгтэй. Зарим асуудлаар Орос улс манай улсын талд санал өгөх нь бидний хувьд чухал юм. Сири, Орос хоёрт стратегийн нийтлэг ашиг сонирхол байгаа. Тийм учраас хоёр талын харилцаанд сэв суулгахыг бид хүсэхгүй” гэж тэрбээр тэмдэглэжээ.

“Башар Асадын асуудал нь Оросын хувьд ч, манай хоёр улсын харилцааны хувьд ч бэрхшээл учруулж байгаа юм. Асадад хариуцлага хүлээлгэхийг уриалах эрхээ бид өөртөө үлдээнэ” гэж Ахмед аль-Шараа онцолсон байна.

Ерөнхийлөгч асан Башар Асад эх орондоо амиа алдах аюултай тулгарсан учраас гагцхүү хүмүүнлэгийн шалтгаанаар түүнийг  гэр бүлийнх нь хамт Орост байлгаж байгаа гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров аравдугаар сард мэдэгдсэн юм.

Аравдугаар сарын 15-нд аль-Шараа Орост айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааг шинээр эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Арван нэгдүгээр сарын 10-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аль-Шарааг Цагаан ордонд хүлээн авч уулзсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.140) 2025 оны 11 сарын 12

Мөнхнар ээж

0  |  0
Зочин(202.126.89.140) 2025 оны 11 сарын 12

Мөнхнар ээж

0  |  0
Top