Улсын хэмжээнд инфляц 9.2% болж өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 12

Улсын хэмжээнд аравдугаар сард хэрэглээний бараа үйлчилгээний индекс 9.2% болж өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6% өссөн үзүүлэлт юм. Ийнхүү өсөхөд хүнсний бүтээгдэхүүний үнэ тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.

Монголбанкнаас макро эдийн засгийн бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарна гэдгээ зарласан бөгөөд 2027 онд инфляцыг 5%-д барина гэдгээ зарласан юм.

Инфляц өсөх нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Европын сэргээн босголт хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийг 5.6% өснө гэж таамагласан. Олон улсын бусад банк санхүүгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж дүгнээд байгаа юм.

Ташрамд сануулахад Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суурь инфляцыг 5%-д тогтоон барихаар тусгасан байдаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top