Буудлага спортын ДАШТ-д Монголын 11 тамирчин өрсөлдөнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 07

Египет улсын Каир хотод буудлага спортын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд болох бөгөөд 71 орны нийт 697 тамирчин оролцохоо мэдүүлжээ.

56 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг (урт буу), Д.Оюун (гар буу) нарын удирдлага дор урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал нар өрсөлдөх бол гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг, А.Ариунзаяа нар цэц сорино.

Буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхлан медаль хүртсэн Монгол тамирчин нь Д.Мөнхбаяр (1998 онд гар бууны 10 метрийн ганцаарчилсан төрөлд алт, багийн төрөлд хүрэл медаль) юм.

Буудлага спортын ДАШТ-ээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бөгөөд олимпын наадмын бус төрлөөр болсон ДАШТ-ээс нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.90) 2025 оны 11 сарын 07

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top