.png)
Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр цаг үеийн асуудлын талаар мэдээлэл өгчээ.
Уг мэдээлэлд тэрээр "Нэмэлт хэлэлцээр бүртгэгдлээ. Хэлэлцээрийн үр дүнгээс танилцуулбал бид 2026 оны төсөвтөө үндсэн цалинг 2.226.000-д хүргэх, харин оны эцсээр 2.8 саяд хүргэх, мөн үүнтэй уялдуулаад цалингийн бүтцийн шинэчлэлт хийх үүрэг хүлээж байна. Тэгэхээр эдгээр боломжуудыг бий болгоод, ажил хаялт ойрын хугацаанд зогсож, чадвал маргааш зогсох байх гэж найдаж байна.
Цаашид үндсэн цалинг 3.5 саяд хүргэх шаардлагыг бид ойлгож байгаа. Үндсэн цалин амьдралын баталгаа болж байх ёстой. Нэмэгдэл цалин гэдэг зүйл мөн байгаа. Үүнийг өөрчилснөөр үндсэн цалинг өсгөөд явах боломжтой болно. Энэ салбарт цалингийн бодлогын шинэчлэл хийгдэнэ гэж харж байна.
Цалин хөлсийг тогтвортой нэмсэн ч эдгээр нэмэгдлүүд нь амьдралд хүрэлцэхүйц биш байгаа нь асуудал дагуулаад байгаа. Үүний зэрэгцээ цалингийн нэмэгдлийн бодлогын бүтцийг шинэчлэхгүй бол болохгүй байгаа нь харагдсан" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )