Олон мянган жилийн турш хүн төрөлхтнийг бишрүүлсээр ирсэн сар нь 4.5 тэрбум жилийн өмнө залуу Дэлхий одон орончдын нэрлэдгээр Теа эртний гарагтай мөргөлдсөний дараа бий болжээ.
Лондонгийн хааны коллежийн судлаачдын бүтээсэн компьютерын загварчлал энэхүү гамшигт үйл явдал манай гараг болон түүний дагуул бүрэлдэн тогтоход гол үүрэг гүйцэтгэсэн болохыг баталсан тухай Particle порталд мэдээлжээ.
Суперкомпьютерын симуляцын тусламжтай Нарны аймгийн эхэн үеийг судалдаг астрофизикч Жейкоб Кегеррисийн ярьснаар, асар том мөргөлдөөн зөвхөн Сарыг төрүүлээд зогсохгүй Дэлхийн хувьслыг тодорхойлсон бүхэл бүтэн цуврал үр нөлөөг эхлүүлжээ. Саргүйгээр далайн түрлэг гэж үгүй байх байсан бөгөөд магадгүй усанд амьдарч байсан балар эртний амьтад хэзээ ч газар дээр гарч ирэхгүй байсан биз гэж эрдэмтэд онцолжээ. Ийм том мөргөлдөөнгүйгээр Дэлхийн тойрог замд Сарыг үүсгэсэн бий болгосон ийм их хэмжээний масс хэрхэн бий болсныг тайлбарлах боломжгүй.
Жил бүр Сар Дэлхийгээс ойролцоогоор 3.8 см-ээр холдож байна. Энэ хөдөлгөөнийг ажиглах явцад эрдэмтэд Дэлхийн тойрог замын түүхийг эргэн сэргээж, мөргөлдөөний дараа Дэлхий хэр хурдан эргэлдэж байсныг тогтоох боломжтой. Үүнээс гадна Сарны гадаргуу олон тэрбум жилд бараг өөрчлөгдөөгүй. Гэтэл Дэлхийн гадаргуу салхи, ус, тектоник үйл явцын үр дүнд ихээхэн өөрчлөгдсөн. Тиймээс Сар нь Нарны аймгийн эрт үеийн түүхийн ой санамж юм. Сар хэрхэн үүссэнийг эцэслэн тогтоохын тулд загварчлалыг улам боловсронгуй болгож, Дэлхий-Сар гэсэн системийг судалсаар байх учиртай гэж Кегеррис онцолжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Амьд амьтаны тухай бичиж буй мэт ”төрсөн ” гэх шиг энэ бичигч Монгол хэлээ сайн судлах хэрэгтэй юм шиг санагдаж байна даа....
Амьд амьтаны тухай бичиж буй мэт ”төрсөн ” гэх шиг энэ бичигч Монгол хэлээ сайн судлах хэрэгтэй юм шиг санагдаж байна даа....