Энэтхэг, АНУ-ын худалдааны хэлэлцээрт ойр үед гарын үсэг зурж, Энэтхэгийн бараанд АНУ-ын ногдуулах импортын гаалийн татварын хэмжээ гурав дахин буурах төлөвтэй байна гэж мэдээллийн Mint порталын эх сурвалжууд мэдэгдсэн байна.
Уг порталын мэдээнд өгүүлснээр, аль эртнээс хүлээгдэж буй Энэтхэг, АНУ-ын худалдааны хэлэлцээр байгуулагдахад тун ойртсон бөгөөд Энэтхэгийн экспортын бараанд АНУ-ын ногдуулах импортын гаалийн татварын хэмжээ одоогийн 50%-иас 15-16% хүртэл буурах ажээ.
Энэтхэг улс Оросын газрын тосны импортоо аажмаар багасгахыг зөвшөөрч магадгүй гэнэ. Америкийн засаг захиргаа Оросоос газрын тос худалдан авлаа гэж Энэтхэгийн бараанд 25%-ийн нэмэлт татвар ногдуулаад байгаа юм.
Одоогийн байдлаар Энэтхэгийн түүхий газрын тосны импортын 34%-ийг ОХУ нийлүүлж байгаа аж. Тус улсын газрын тосны өнөөгийн хэрэгцээний 10%-ийг АНУ хангаж байгаа юм.
Хятадын байр суурь чангарч байгаа нөхцөлд АНУ Энэтхэгтэй хэлэлцээр байгуулахад бэлэн болж байх шиг байна гэж худалдааны мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )