Монгол-Японы судалгааны байгууллагууд хамтран ажиллана

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 20

Соёлын өвийн үндэсний төв, Нара их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнд илэрсэн Хубилай хааны усан флотын дурсгалаас илэрч буй олдворуудын харьцуулсан судалгаа, хадгалалт хамгаалалт, мэргэжилтэн бэлтгэх, сургалт сурталчилгааны чиглэлээр зохион байгуулсан билээ.

Дээрх үйл ажиллагааны үргэлжлэл болгож тус улсын Нагасаки муж Мацүра хотын “Усан доорх археологийн судалгааны төв”-тэй хамтарсан судалгаа, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сургалт, тусгай үзэсгэлэн зохион байгуулах, мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Хархорум музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээг Мацүра хотод зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд Фүкүока, Мацүра, Такашима, Хаката, Осака, Нара, Киото, Эношима, Токио хотуудын дундад зууны үе, Монголын түүхтэй холбогдох дурсгалт газруудтай танилцаж цаашид хийх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top