.jpg)
Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт “Blue Mongolia 2026 Buir-XV” анхны задгай усанд сэлэлтийн тэмцээн болох гэж байна. Тодруулбал, тус тэмцээн нь 2026 оны зургаадугаар сарын 28–30-нд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах бөгөөд олон улсын задгай усанд сэлэлтийн энтертайнмент тэмцээн юм.
Энэхүү төсөл нь спорт, аялал жуулчлал, соёл, байгаль орчны үнэ цэнийг нэгтгэсэн үндэсний хэмжээний арга хэмжээ бөгөөд дэлхийн усан спортын тавцанд Монгол Улсын нэрийг гаргах зорилготой.
Төслийг санаачлан удирдаж буй удирдагчийн хэлснээр “Blue Mongolia 2026 Buir-XV бол зүгээр нэг тэмцээн биш-Энэ бол Монголын залуусын эрч хүч, эх оронч сэтгэл, байгалийн гайхамшгийг дэлхийд таниулах хөдөлгөөн юм" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )