"Сант" сургуулийн 12-р ангийн сурагч, 17 настай Бямбадоржийн Дөлгөөнхэрлэн "Hippo-2025" Олон улсын англи хэлний олимпиадын "Hippo-4" буюу ахлах ангийн төрөлд алтан медаль хүртлээ.
2012 оноос хойш 6-19 насны сурагчдын дунд зохиогдаж буй Олон улсын англи хэлний олимпиад нь урьдчилсан болон бүсийн гэхчлэн олон шатлалтай бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах финалын шат нь Итали улсад боллоо.
Италид болсон "Hippo-2025" олимпиадад нийт 73 орны 93,224 сурагч оролцсоноос "WORLD FINAL" шатанд 317 оролцогч шалгарч, тэдний дунд Монгол Улсаа төлөөлөн 19 сурагч оролцсоноос Б.Дөлгөөнхэрлэн "Hippo-4" буюу ахлах ангийн төрөлд, ийн алтан медаль хүртэж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа.


Сэтгэгдэл ( 1 )
Монголын маань гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуусын оюуны чадамжийг Дэлхий дахинд харуулж чадсан ач дүүдээ баяр хүргэе