Энэтхэгийн багш нарыг “Мэдлэ” цахим сургуульд ажиллуулах талаар санал солилцлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

 

Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Зүүн Ази хариуцсан Нарийн бичгийн дарга Периасами Кумаран, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Готсурвэ Атул Малхари тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар ажил хэрэгч яриа өрнүүлж, авч хэрэгжүүлэх, шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээ, дэмжлэгийн талаар ярилцав. Мөн Энэтхэгийн англи хэлний багш нарыг “Мэдлэ” цахим сургуульд ажиллуулах, тус улсаас бэлтгэсэн англи хэлний цуврал цахим хичээлийг тус платформд байршуулах талаар санал солилцлоо.

Ташрамд, энэ онд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top