Монголын сагсан бөмбөг, тэр дундаа 3x3 төрөлд анхны шан татаж, тамирчид бэлтгэж, Олон Улсын анхны амжилтуудын эхлэлийг тавьсан С.Тулга дасгалжуулагч мэдээж хэрэг спортын сайн менежерүүдийн тоонд багтах нь гарцаагүй.
Түүнд БНХАУ, Узбекстан зэрэг улсын сагсан бөмбөгийн баг, клубүүдээс дасгалжуулагчаар ажиллуулах саналыг албан ёсоор тавьж ирсэн ч энэ удаа хувийн шийдвэрээ эцэслэж, Монголдоо үлдэхээр шийджээ.
С.Тулга энэ удаа “Сэлбэ” дэд төвийн түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болсон байна. Бизнесийг спорттой хослуулан хөгжүүлэх зорилт дэвшүүлж, шинээр баригдах “Сэлбэ” дэд төвийн сургуульд спортын менежментийн шинэ жишиг тогтоохын зэрэгцээ орчин үеийн сагсан бөмбөгийн талбай, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх спорт, соёлын орчныг бүрдүүлэхээр ажиллахыг зорьж байгаа талаараа тэр ярьсан юм.
Сагсан бөмбөгийн спортын хамгийн залуу Гавьяат дасгалжуулагч С.Тулга спортын карьерынхаа хугацаанд Орос, БНСУ, Хятад, Казахстан, Узбекистан, АНУ зэрэг олон оронд тэмцээн уралдаанд оролцож, дэлхийн томоохон спортын орднуудыг үзэж харсан арвин туршлагатай. Тэрбээр гадны нэр хүндтэй дасгалжуулагч, спортын удирдагчидтай уулзаж, хамтарсан зураг татуулан олон улсын түвшний харилцааг өргөжүүлж ирсэн нь түүний “дэлхийн хүн” гэдгийг илтгэнэ.
Хятад, Узбекистан зэрэг орноос өндөр цалин, боломж санал болгож байсан ч С.Тулга Монголынхоо ирээдүйд хувь нэмрээ оруулахыг сонгож, эх орондоо үлдсэн нь түүний спорт, боловсролын салбарын хөгжилд зориулсан чин үнэнч сэтгэлийг харуулж байна.
“Сэлбэ” дэд төвийн хамгийн том зорилгын нэг нь дэлхийд нэртэй “Мэдисон Сквер Гарден”-тай дүйцэхүйц спортын орчин үеийн аренаг барих бөгөөд энэ бүтээн байгуулалтад бизнесийн салбарын оролцоог татах, хөрөнгө оруулагчдыг нэгтгэх, спорт–бизнесийн түншлэлийн гүүр болох чиглэлээр С.Тулга идэвхтэй оролцох аж. “Сэлбэ дэд төв нь зөвхөн орон сууц, сургууль, дэд бүтцээр хязгаарлагдахгүй. Хүүхэд, залуусын эрүүл мэнд, хөгжлийг дэмжсэн, спорт, урлагийг цогцоор нь хөгжүүлэх орчин бүрдэх ёстой. Энэ зорилгод бизнесийн салбарын хамтын оролцоо хамгийн чухал” гэдгийг С.Тулга онцоллоо.

Сэтгэгдэл ( 6 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD

Энэ ч үнэн шүү .
Энэ ч үнэн шүү .
Энэ ч үнэн шүү .
одоо өөр спорт байдаггүй юм шиг баахан сагсны талбай барина гэж солиорно доо, энд тэнд байгаа сагсны талбайнууд одоо хоосон л байгаа шүү