Монголын усан спорт сонирхогчдын холбооны гишүүн клубуудын 22 тамирчид 2025 оны есдүгээр сарын 10-16 ны хооронд БНХАУ-ын Далиан хотод зохион байгуулагдсан “Далиан хотын усан сэлэлтийн өсвөрийн аварга шалгаруулах” тэмцээнд урилгаар зочин баг болон оролцлоо.
Нийт 34 багийн 680 тамирчин оролцож, Монголын баг 20 алт, 17 мөнгө, 12 хүрэл медаль хүртэн, нийлбэр дүнгээр 3 дугаар байранд шалгарсан сайхан амжилт гаргалаа.
Монголын усан спортын өсвөрийн тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээнүүдэд нь улам их амжилт хүсье.



Сэтгэгдэл ( 0 )