"Боловсролын салбарт 4000 хүний цомхотгол хийнэ" гэх олон нийтийн сүлжээ болон олон нийтэд тарсан мэдээлэлтэй холбогдуулан Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэргүүтэй удирдлагууд мэдээлэл хийсэн.
"Боловсролын салбарт захиргааны түвшинд боловсон хүчний давхардлыг арилгах чиглэлд анхаарч байгаа. Гэхдээ багшлах боловсон хүчин дутмаг байхад багш нарыг цомхотголд оруулахгүй" гэх мэдээллийг албаныхан өгч байна.
Түүнчлэн олон нийтийг төөрөгдүүлсэн дээрх мэдээлэлтэй холбогдуулан боловсролын яамны зүгээс мэдэгдэл гаргаад байна.
МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангах, давхардлыг арилгах, төсөв, зардлыг хэмнэх бодлого тодорхой болох хүртэлх хугацаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны ХЭГ/1760 дугаар албан тоотоор:
“Засгийн газрын агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг түр зогсоож, шинээр албан тушаал бий болгон орон тоо нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдсөн ажилтны орон тоог царцаан, нөхөн томилгоо хийхгүй байх” тухай чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн болно.
Уг чиглэлийн хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нь аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар болон яамны харьяа байгууллагын удирдлагуудад албан тоотоор чиглэл уламжилсан. Тус албан бичгээр өгсөн чиглэл нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын орон тоонд хамаарахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Харамсалтай нь, уг чиглэлийн утга, агуулгыг зарим нийгмийн сүлжээн дэх мэдээллийн хэрэгслүүд илтэд гуйвуулан нийтэд хүргэсэн нь анхаарал татаж байна.
Иймд Боловсролын салбартай холбоотой аливаа мэдээллийг үнэн зөв, баталгаатай эх сурвалжаас авахыг иргэд, олон нийтэд уриалж байна.

Сэтгэгдэл ( 5 )
багш нарыг цомхотгох биш, 126 мал та нар харин цомхотголд ор. дээр нь ёс зүйгүй алиа салбадай гишүүдээ эргүүлэн тат. гишүүдийн хүүхдүүд хэрэг төвөгт орвол эргүүлэн тат. хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй хүн яаж хөгжил, хүмүүжил ярьдаг юм.
Ард түмний хүсэл бол параламентаа 2 танхимтай болгож төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ төрд гарсан эрхмүүдийг буруутгах аргагүй хөрс нь бохирдсон болохоор бохир хөрснөөс хогийн ургамал л ургана Эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох
төрийн албанд хужаа нар дүүрчээ
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00