Хөхний хорт хавдрын эсрэг эм гаргах судалгааны багийг судлаач эрдэмтэн Б.Түвшинжаргал тэргүүллээ
Венийн их сургуулийн доктор /Ph.D/, судлаач эрдэмтэн Б.Түвшинжаргал багаараа хөхний хорт хавдрын эсрэг эм зохион бүтээж, нэр хүндтэй шагнал өнгөрсөн хавар буюу энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд хүртжээ. Тодруулбал, Германы “Leibniz Conference on Bioactive Compounds” арга хэмжээний үеэр түүний тэргүүлсэн IPB/Leibniz институтын баг “Leibniz Drug of the Year 2025” шагналыг хүртсэн юм. Тэд энэхүү шагналт бүтээлээрээ “AHR рецептороор идэвхжээд хортойгоор хувирч, гурвалсан сөрөг хөхний хорт хавдар зэрэг AHR‑тай холбогдсон хорт хавдарт чиглэсэн онцгой шинжтэй бодис болох SelectAHRyl A”-г илрүүлжээ.
Товчхондоо, хөхний хорт хавдрын эсрэг эмийг гаргаж авсан гэсэн үг. Энэ талаар судлаач эрдэмтэн Б.Түвшинжаргалыг эх орондоо наадам үзээд буцахаар ирээд байхад нь ярилцсан юм. Тэрбээр 1976 оны гуравдугаар сарын 18-д Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 13-р сургуулийг 1993 онд онц дүнтэй дүүргэж, төгсөх ангидаа улсын химийн IV олимпиадад амжилттай оролцож, хүрэл медаль хүртэн МУИС-ийн химийн ангид суралцах урилгаар шагнуулсан нь өнөөдрийн амжилтын гараа байж. Тэрбээр одоо Германы Халле хотод амьдарч байгаа бөгөөд Лейбницийн нэрэмжит Ургамлын биохимийн хүрээлэнд Био органик химийн тэнхимийн синтезийн лабораторид судлаачаар ажиллаж байгаа юм.
-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Доктор /Ph.D/ Б.Түвшинжаргал монголчуудын бэлэгшээн ярьдагаар 1976 оны луу жилтэн юм байна. 10 жилийн сурагч байхаасаа л их авьяастай, сурлага сайтай тэргүүний сурагчдын нэг, тодорч цойлсон охин байж. Олимпиадад тэргүүн байр эзлэн МУИС-д суралцах урилгаар шагнуулж суралцсан гэдгийг намтар танилцуулгаас тань харсан. Мэдээж, тийм азтай, одтой яваа хүн бол мөрөөдлөө томоор зурах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ танд бүр илүү боломж байсан байх. Заавал яагаад химийн шинжлэх ухааныг сонгох болов оо гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье.
-Юуны өмнө, намайг урьж ярилцлага авч байгаа танай хамт олонд баярлалаа. Химийн шинжлэх ухааныг сонирхсон анхны шалтгаан нь эмч болох хүсэл мөрөөдөлтэй маань холбоотой байсан. Одоо ч гэсэн тийм байх, эмч болохын тулд химээр элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. Эхлээд ийм зорилгоор химээр шалгалтад бэлдэж байсан юм. Явцын дунд химийн шинжлэх ухаанд сонирхолтой болоод эргэлт буцалтгүйгээр орсон. Нэгэнт химийн шинжлэх ухаантай танилцаад, ялангуяа органик химийг судлаад эхлэхээр хүн дотор нь ороод гайхамшигтай гэдгийг мэдэрдэг. Өөрийн эрхгүй үүнийгээ л сонирхож байсан. Би ийм юм хийвэл тийм зүйлд хүрнэ гэхээсээ илүү химээ л судалж байвал надад гоё санагддаг, өөрийнхөө мэргэжил, боловсрол, бүхий л зүйлээ энэ шинжлэх ухаанд зориулж эхэлсэн дээ.
Видео хэлбэрээр үзэх
-Таны хувьд гадаадад их удаан хугацаагаар сурч боловсорчээ. Нийт хэдэн жилийг зориулав?
-2001 оноос хойш. Дунд нь манайх дөрвөн жил Монголдоо байсан гэхээр 20 орчим жил явжээ. Энэ хугацаанд эхлээд манайх Японд байсан. Дараа нь мөн гэр бүлээрээ Австри, Америкт, сүүлийн 10 орчим жил Германд амьдарч байна
-Сүүлийн 10 орчим жил сурсан, судалсан, ажилласан хөдөлмөр тань хөхний хорт хавдрын эсрэг эм зохион бүтээхэд нөлөөлсөн байх?
-Би 2010-2015 онд Венийн Их сургуульд доктор хамгаалсан. Энэ хугацаандаа “Виноны хүчлээс гаргаж авдаг хирал молекулууд, тэднийг асимметр катализ урвалд ашиглах нь” гэдэг сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Докторын сургалтын хугацаандаа мөн АНУ-ын Нью Жэрси мужийн Ратгэрс их сургуульд профессор Зэйдэлийн группт судлаач оюутнаар зургаан сар ажиллаж, өөрийн мэдлэгээ гүнзгийрүүлж чадсан. Докторын зэргээ хамгаалсаны дараа Герман хэлийг эрчимтэй суран 2016 оны дөрөвдүгээр сараас Герман улсын Халле хотын Лэйбницийн нэрэмжит Ургамлын биохимийн хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Ингээд докторын дараах судалгаагаараа голчлон байгалийн гаралтай, ургамлын гаралтай идэвхт бодисын судалгааг хийдэг. Үүний маань нэг хэсэг нь хөхний хорт хавдрын эсрэг эм юм. Миний үндсэн ажил бол байгалийн идэвхтэй бодисууд, жишээлбэл, хорт хавдрын эсрэг бодис байж болно, эсвэл ургамлын өсөлт, хөгжилтийг сайжруулдаг, түүнийг нь тэтгэдэг бодисууд байж болно. Тухайлбал, ган гачигтай жилд ургамлыг яаж тэсвэртэй байлгаж, ургац нэмэгдүүлэх вэ. Алимны үлдэгдлээс яаж арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргаж авах вэ. Антибиотикыг яаж сайжруулах вэ. Эсвэл будаанд агуулагдаж байгаа хөгцрүүлдэг бодисыг яаж хоргүйжүүлэх вэ зэрэг олон төрлийн төслөөр сүүлийн 10 орчим жил докторын дараах судалгаагаа хийж байгаа. Эдгээр ажлын нэг хэсэг нь хорт хавдрын эсрэг судалгаагаар илрүүлсэн энэ эм юм.
-Энэ хавар буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр энэхүү судалгаанд оролцсоныхоо төлөө танай баг шагнуулсан юм билээ. Та багийнхаа гишүүдийг танилцуулаач?
-Энэхүү судалгаанд зургаан баг оролцсон. Тэд бүгдээрээ энэ эм хүний биед ороод ямар механизмаар явж байна вэ гэдгийг судалсан юм. Би бол үндсэн бодисон дээр нь үндэслээд тэр дагуу судалгаагаа хийсэн. Харин шагнал гардаж авсан нь намайг оролцуулаад манай багийн дөрвөн хүн бий. Манай Ибрахим Морган доктор маш их авьяаслаг. Энэ хүн микробиологийн талаас нь бүх судалгааг хийсэн. Би бол синтезийн талыг бүрэн хариуцсан. Миний дөрвөн жилийн судалгааны хөдөлмөр. Дээрээс нь манай эрдэм шинжилгээний багийн доктор Роберт Реннерт, манай багийн лидер профессор Лудгер Вессиохан нарыгаа танилцуулахад таатай байна. Бидний судалгааны үр дүнг Лэйбницийн холбоо унэлж, холбооныхоо “2025 оны Шилдэг эм” шагналыг олгосон. Лэйбницийн холбоо нь эрдэм шинжилгээний 96 хүрээлэнг багтаасан Германы тэргүүлэх зэрэглэлийн сүдалгааны холбоо юм.
-Монголын маань судлаач, эрдэмтэн эмэгтэй дэлхийн нэр хүндтэй эрдэмтэн докторуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа нь бахархалтай, сайхан санагдаж байна. Танд болон танай багт баяр хүргэе.
-Миний хувьд өөрийнхөө гараар синтезэлж гаргаж авсан эм маань энэхүү судалгаанд нэмэр болоод явж байгаад үнэхээр их баяртай байна. Би ажил мэргэжилдээ дуртай учраас үр дүн нь сайн гарахад сэтгэл их хөдөлж байгаа. Мэдээж, үүнийг хийж байх явцдаа хүн үргэлж шинэ зүйл мэдэж, сурч байдаг. Судлаачдын ажлын онцлог бол өдөр болгон шинэ зүйл сурч, өөр зүйл үзэж мэддэг. Энэ нь л хүний сэтгэлийг татдаг байх.
-Та бүгдийн шинээр гаргаж авч байгаа энэ эм бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ямар ялгаатай, юугаараа онцлог вэ?
-Дэлхий даяар жилд 10 сая хүн хавдраар нас бардаг. Шинэ тохиолдол 19.5 саяар илэрч байдаг. Эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл нь хөхний хорт хавдар. Үүнийг дотор нь олон янзаар ангилна. Хаана гарсан байрлал, хавдрын үе шат, түүнээс гадна хавдрын эсийн гадна талд үүссэн байгаа рецептор уураг хэр их илэрхийлэгдэж байгаагаар нь хуваадаг. Тэгээд дааврын тест эерэг рецептор өгдөг. Энэ хоёрыг илрүүлэн эмчлэхэд сайн үр дүн гардаг. Гэтэл гурав дахь хэлбэр нь болохоор энэ хоёр төрлийн аль алинд нь эерэг тест өгдөггүй, эмчлэхэд маш төвөгтэй, дээрээс нь өвчнийхөө хувьд маш хурц, хурдан тархдаг, монголоор бол гурвалсан сөрөг хөхний хорт хавдар бий. Түүнийг эмчлэхэд маш хэцүү. Өндөр эсэргүүцэлтэй.
Бидний олж илрүүлсэн, гаргаж авсан эмээр тэр хавдрын эсийг сонгомол байдлаар дардаг. Маш өндөр идэвхтэйгээр зөвхөн тэр эсийг эсэргүүцэж дардаг. Яагаад ийм сонгомол байдал чухал вэ гэхээр маш өндөр тунгаар өгсөн ч гэсэн бусад эрүүл эсийг хөндөхгүй. Зөвхөн тэр хорт хавдрын эмчлэгдэхэд хэцүү эсийг дардаг.
Бидний илрүүлсэн энэ эм зах зээл дээр байгаа яг тэр төрлийн эсүүдэд зориулсан эмээс идэвхийнхээ хувьд хамаагүй өндөр, хоргүйжүүлэлтийнхээ хувьд түүнээсээ 200 дахин илүү. Тийм учраас патент нь батлагдаад гараад ирэхээр хөхний хорт хавдарт хэрэглэхээс гадна бусад хорт хавдрын эсрэг эмүүдэд нэмж, хосолмол байдлаар хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа.
Тэгэхээр сонгомол буюу зөвхөн тэр хорт хавдрынхаа эсрэг үйлчилнэ, дээрээс нь эрүүл эсүүдээ хөндөхгүй гэдгээрээ онцлогтой.
-Хөхний хорт хавдрын эсрэг эмийг гаргаж ирэх судалгааны ажил ямар хугацаанд үргэлжилсэн бэ?
-Лэйбницийн нэрэмжит Ургамлын биохимийн хүрээлэнд бид ямар нэгэн ургамлын гаралтай ч юм уу идэвхт бодисуудыг таних ажлыг байнга хийдэг. Ийм төслийн үргэжлэл хэсэг олон жил явж байсан. Тухайлбал, тодорхой эсүүдийн эсрэг ямар үр дүн өгч байна вэ гэдгийг байнга судлаад манай Ибрахим доктор нэг бодис илрүүлсэн. Тэгээд надтай уулзаад манайд нэг ийм бодис байна, үүнийг олон талаас нь судлах, синтезлэх хэрэгтэй байна гээд бид нийтдээ зургаан жил явсан. Гэхдээ энэ бол зөвхөн өнөөдөр бий болсон зүйл биш. Урд өмнөх эрдэмтдийн хийсэн судалгааны ажил дээр үндэслэн бид хийгээд, хамгийн эхний түвшинд гаргаад, ажиллах сонгомол механизмыг судлаад гаргасан. Үүний дараа ч үргэлжлүүлэн хийх ажил олон бий. Клиникийн урьдчилсан туршилтууд эхэлчихсэн байгаа.
-Зах зээлд хэзээ нэвтрэх бол?
-Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард патентжуулах өргөдөл өгсөн. Патентын маань батлагдах хугацаа нь энэ оны арванхоёрдугаар сард дуусна. Миний дараагийн гол зорилго бол цаашид хийх судалгаанд оролцож, оюутнуудаа удирдаж оролцуулах юм.
-Герман хүмүүс цаг барьдаг, маш нарийн төлөвлөгөөтэй гэдэг ойлголт манай монголчуудад байдаг шүү дээ. Та одоо Германд амьдарч байна. Тэдэн жил болно ч гэдэг юм уу, төлөвлөгөөгөө яаж гаргасан бэ?
-Би 2028 оныг дуустал “Алимны хальс, хаягдлаас арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргаж авах төсөл” дээрээ ажиллана. Судалгааны ажил маань маш сонирхолтой, би дуртай учраас тэнд байна. Яваандаа, Монголдоо ирж хүүхдүүдтэй ажиллах, хүүхэд залуусыг химийн шинжлэх ухаанд дуртай, сонирхолтой болгоход “уруу татах” бодол бий. Улс орноо хөгжүүлэхэд инженеринг маш чухал. Тэр дундаа, хими. Энэ бол эх орноо хөгжүүлэх нэг хэлбэр шүү дээ.
-Монгол хүүхдүүд яагаад байгалийн ухааныг сонирхохгүй байна вэ. Ихэвчлэн улс төр, хууль, эрхзүй, сэтгүүл зүй, гадаад хэлийг сонгох юм?
-Би Монголоос гараад их удсан учраас ийм байгаа гэж бодоогүй. Бидний үед байгалийн ухааныг сонирхдог хүүхэд залуус олон байж. Одоо энэ чиглэлээр сонирхож, суралцах хүүхэд залуус цөөрсөн байгаа гэдгийг сонсоод би хувьдаа жаахан гайхсан. Яах вэ, хүнсний химээр бол олон хүн төгсөж байна. Гэхдээ химээр сурдаг хүн цөөн болжээ. Барууны жишгээр бол химээр сурахад төгсөгчдийн 70-75 хувь нь заавал доктор хамгаалж байж ажил хийдэг. Олон жил сурдаг, хүнд байдаг байж магадгүй. Түүнийхээ дараа өөрт нь буцаж ирэх үр өгөөж бага зэрэг олон хүчин зүйлээс болдог байх.
-Би бол эсрэг бодолтой байна. Яагаад гэвэл, нийгмийн ухааны хичээлүүдийг хүүхэд өөрөө хүсэх л юм бол уншиж судлаад ойлгочихно. Мэдээж, багш чиглүүлдэг ч гэсэн хүүхэд бие даагаад уншаад судлаад явахад асуудалгүй ойлгочих боломжтой. Харин байгалийн ухааны хичээлүүдэд заавал хөтөч байж, багш уйгагүй ажиллаж байж хүүхдийг нэлээд суурьтай болгож байж цаашаа явна. Гэтэл манай ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар ерөнхийдөө л муу болжээ гэж би хувьдаа хардаж байгаа. Яагаад гэвэл, байгалийн ухааны хичээлүүд дээр нэг удаа хоцроход нэг хэсэгтээ “толгой нь эргэнэ”. Тэрийг нь ойлгуулахгүйгээр цааш явах боломжгүй шүү дээ. Том зургаар нь харвал, улс орон даацтай, далайцтай хөгжихгүй байна, үндэсний сэхээтнүүд, мэргэжилдээ ус цас болсон шинэ үеийнхэн төрөхгүй байна. Энэ ердөө л суурь боловсролтой холбоотой шүү дээ. Яах вэ, хэдэн барилга байшин нэмэгдсэн. Залуус хэл устай болсон. Гэхдээ үүнийг хөгжил гэж хэлэхгүй байх. Яагаад гэвэл, эдийн засаг томорч, улс орон хөгжихийн тулд хими, физик, математик, инженеринг бүхий л салбартаа хөгжих ёстой болов уу. Уучлаарай, энэ нь миний л харж байгаа өнцөг юм?
-Таны хэлж байгаа үнэн. Хими, ялангуяа физик, тэгээд биологи бас орно. Эдгээр нь жинхэнэ шинжлэх ухаан. Эдгээрийг анх сонирхох, цаашлаад судлахад багшийн нөлөө маш их. Ерөөсөө л багш сайн байж үүнийг хүүхэд сонирхдог. Монголын багш нар бол үнэхээр сайн, хүүхэдтэйгээ тулж ажилладаг байсан. Миний хувьд хими сонирхоход багшийн нөлөө асар их байсан. Одоо ямар нөхцөл байдал үүсээд байгааг сайн мэдэхгүй юм. Гэхдээ үүнийг засаж залруулж болно шүү дээ. Би хувьдаа Монголд буцаж ирэхээрээ улсын сургуулиудад хувь нэмрээ оруулж, хүүхдүүдийг хими сонирхдог болгож нөлөөлнө гэж боддог. Тиймэрхүү хөтөлбөр дээр илүү төвлөрч ажиллана даа.
-Баярлалаа. Монголдоо ирээд маш олон хүүхдийг “уруу татаарай” гэж хүсье!
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 22 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хурдан эх орондоо ирээрэй тэгэхгүй мартах вий дээ.
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Энэ бодис яаж хавдрын болон эрүүл эсийн таньж ялгаж үйлчилдэг бна. Мөн ч ухаантай бодис юм аа. Энэ монгол бодис уу Герман бодис уу кх кх кх
Амeрикт бол хамгийн шилдгүүд нь хууль, анагаахад сурдаг
Амeрикт бол хамгийн шилдгүүд нь хууль, анагаахад сурдаг
Үлгэр үлгэр
Үлгэр үлгэр
Үлгэр үлгэр
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com
Уб. БГ дүүргийн 1 сургуульд хичээлийн сүүлийн 2 сар нь багш бхгүй хими ороогүй гэж бгаан.Тэгэхээр хөдөө багш бгаа юу
Шинжлэх ухаан маш мууу хөгжиж байнадааа хэдхэн вирусыг устгаж чадах эм бүтээхгүй элэг ходоод гээл зөвдөө зовлон хүн төрлөхдөнд асуудал болсоорл
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрөө ард түмэн хянахгүй бол улс хөгжихгүйнээ төрд гарсан эрхмүүдийг буруутгах аргагүй хөрс нь бохир болохоор бохир хөрснөөс хогийн ургамал л ургана
waw
waw