Ч.Отгонбаатар (МССХ), Сингапур
"Сингапур-2025" усан спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн усан бөмбөгийн шилдэг багуудын тулаанд Испанийн баг Унгарыг 15:13 оноогоор буулган авч, 2025 оны Дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээний (Сингапур) алтан медалийг хүртлээ (2025.07.24). Энэ нь тэдний дөрөв дэх дэлхийн аваргын түрүү, 2019 онд мөнгөн медаль хүртсэнээс хойшхи тав дахь дараалсан дэлхийн медаль юм.
Сингапурын "OCBC" усан спортын төвд болсон шигшээ тоглолтын эхэнд Испани 3:1 харьцаагаар түрүүлж эхэлсэн бөгөөд энэ эхлэлийг тоглолтын шилдэг тоглогч Бернат Санахужагийн хэт-трик хийж (дараалан 3 гоол) баталгаажуулсан. Унгарчууд удалгүй гүйцэж ирэн, тоглолтын хэмнэлийг тэнцвэржүүлж эхэлсэн. Испани хагас цагийн дараа 7:6 оноогоор тэргүүлж байсан ч гуравдугаар үеийн эхэнд энэ давуу талаа алдсан. Харин гуравдугаар үеийн төгсгөлд Унгар 10:9 онооны давуу талтайгаар сүүлийн үед орсон. Гэвч Испани эрч хүчээ сэргээж, шийдвэрлэх үед илүүрхэн тоглож, эцэст нь 15:13 харьцаагаар ялалт байгуулан алтан медаль хүртлээ. Энэхүү ялалт нь Испанийн ахлагч, зодог тайлж буй Фелипе Перроне Рочагийн карьерын гайхалтай төгсгөл байлаа.
Харин Грекийн баг сэтгэл зүйн хүндхэн хагас шигшээ тоглолтын дараа сэргэж, олимпын аварга Сербитэй тоглолтын эхнээс дуустал илт давуу тоглож, 16:7 харьцаатай ялалт байгуулан, хүрэл медаль хүртсэн юм.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Хүрэл медалийн тоглолт
Шигшээ тоглолт
Шилдгүүд
Эрэгтэйчүүдийн усан бөмбөгийн тэмцээний эцсийн дүн:
1. Испани
2. Унгар
3. Грек
4. Серби
5. Хорват
6. Монтенегро
7. Итали
8. АНУ
9. Япон
10. Румын
11. Канад
12. Бразил
13. Австрали
14. БНХАУ
15. Сингапур
16. Өмнөд Африк
Сэтгэгдэл ( 1 )
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com