ЖАГСААЛТ I ЕБС, цэцэрлэгийн хамран сургах тойрог

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 27

Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно.”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1, 36.2, 36.3-т заасан этгээд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалт болон нөөцийг хуваарилах, сургалтын байгууллага байгуулах, бүтэц, хамран сургах тойрог тогтооход хүн амын нягтаршил, суурьшил, дэд бүтэц, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулсан газар зүйн мэдээллийн системд тулгуурласан төлөвлөлтийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Хуулийн дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газрууд хамран сургах тойргийг тогтоон мөрдөж байна.

Та бүхэнд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/57 дугаар тушаал, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/58 дугаар тушаалыг танилцуулж байна.

Аймгуудын хамран сургах тойргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн тухайн аймгийн Боловсролын газрын цахим хуудаст хандан авах боломжой.

Та доорх линкээр орж, нийслэлийн хамран сургах тойрог тогтоосон цэцэрлэг, сургуулийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
 

  • Сургуулийн өмнөх боловсролын “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/57 дугаар тушаал
     

https://drive.google.com/file/d/1_nyROBX7ra2WbJR8WNeftoaCZyJFo6St/view?fbclid=IwY2xjawLur1hleHRuA2FlbQIxMABicmlkETEwRHY1SjhqZGplMEtJOGp1AR4jxPRQ1qjJRG1tauPE0DnyRZV1RVir-14oBsM5tPffHR0WozGmFlb-f7TKng_aem_cLUPCwAnu5AYOoG1H2fBfg
 

  • Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/58 дугаар тушаал
     

https://drive.google.com/file/d/17Z_GBReMNdo-Dk9k_oltB0lMx48VXZRT/view?fbclid=IwY2xjawLur05leHRuA2FlbQIxMABicmlkETEwRHY1SjhqZGplMEtJOGp1AR7NtwH146B-rDuhlC1-bVPEQSX2hkf80yd3ma01w8weYbMld6CHFBRsVVV3YA_aem_7T06oXwz0Kbl82E5MQ86Kg
 

Сануулахад, 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны наймдугаар сарын 12-26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна. 

Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах ёстой. 
 

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
     
  • Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамч шилжилт хөдөлгөөн, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
     
  • 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.62) 2025 оны 07 сарын 28

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Close menu