77 настай ахмад дугуйчин Дэлхийн мастеруудын наадмаас 3 алтан медаль хүртжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 02

 

Монгол Улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга 77 настай ахмад дугуйчин Т.Пүрэвдорж Тайвань улсад зохиогдож буй Дэлхийн мастеруудын наадамд оролцож, 3 алтан медаль хүртжээ.

Тэрбээр, 3 зайд амжилттай оролцож, 3 алтан медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Түүний гаргасан амжилтуудаас дурдвал,

  • Монгол улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга
  • 1972-1980 хүртэл Монгол улсын Шигшээ багийн тамирчин байсан
  • 2017 онд Шинэ Зеланд улсад зохиогдсон Дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд шагналт 4 дүгээр байр
  • 2018 онд Малайз улсад зохиогдсон Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 алтан медаль хүртсэн
  • 2023 онд БНСУ-д Ази номхон далайн орнуудын Мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2 зайд 2 алтан медаль
  • 2024 Казахстанд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 мөнгөн медаль хүртэж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu