Английн Тоттенхэм Хотспур багийн тамирчин, Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч Сун Хын Минээс хүүхэдтэй болсон гэх 20 гаруй насны эмэгтэй үр хөндүүлсэн болохыг цагдаа нар олж тогтоожээ.
Энэ жил 33 нас хүрч буй Сун Хын Минээс хүүхэдтэй болсон хэмээгээд түүнээс мөнгө нэхсэн уг эмэгтэйн талаар ням гарагт Ганнам дахь цагдаагийн хэлтсээс мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд Ян хэмээх уг эмэгтэй нь жирэмсэн байсан бөгөөд үр хөндүүлсэн болохыг эмнэлгийн бүртгэлээр баталгаажуулсан байна. Гэвч мөрдөн байцаагчид эцгийг нь тогтоогоогүй байна гэжээ.
Ян гэх уг эмэгтэй өнгөрөгч зургаадугаар сард Сун Хын Мин рүү жирэмсний эхон зураг явуулж, 300 сая вон нэхэмжилжээ. Түүний хамсаатан гэгдээд буй 40 гаруй насны эрийг мөн шалгаж эхлээд буй бөгөөд Сун Хын Минээс жирэмсэлсэн гэх мэдээллийг олон нийтэд мэдээлнэ хэмээн сүрдүүлэх замаар 70 сая вон авахыг завджээ.
Энэ сарын 14-ний өдөр Сун Хын Миний талаас уг хэрэгт хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Шүүхээс Ян гэх эмэгтэй болон түүний хамсаатан байж болзошгүй 40 гаруй насны эрэгтэй нарыг баасан гарагт нотлох баримт устгаж, оргон зайлж болзошгүй хэмээн үзэн баривчилсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Кимчинүүд осолтой, нэг иймэрхүү юманд нэр холбогдчихвол хэцүү дээ, кк тэр эмэгтэй лав Ман Юнайтедын талын хүн буй заа, финалын өмнө Соныг нь сэтгэл зүйгээр жагсаалаас гаргачих санаатай л