А.Баттогтох, Б.Батхишиг нар хамтдаа Эверестийн оргилыг эзэллээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 19

 

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өчигдөр (2025.05.18) оргилд амжилттай гарчээ. Тэд Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монголын 15, 16 дахь уулчин болж байна. 

Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд), Б.Гангаамаа (2011 онд), ОУХМ С.Бат-Эрдэнэ (2012 онд), Л.Баярсайхан (2012 онд), гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд), ОУХМ Ц.Цогзолмаа (2012 онд), Ж.Бямбасүрэн (2018 онд), Б.Гантулга (2022 онд), О.Золбоохүү (2023 онд), С.Ганхүү (2023 онд), Ц.Гэрэлт-Од (2023 онд), Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар (2024 онд) Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.

Эверестийн оргилд Монголын уулчин (Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилд мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа билээ.

Эверестийн оргилыг эзэлсэн МОНГОЛ УУЛЧИД
 

1. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005, 2006 он)

2. Гавьяат тамирчин Б.Гангаамаа (2011 онд)

3. С.Бат-Эрдэнэ (2012 онд)

4. Л.Баярсайхан (2012 онд)

5. Гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд)

6. Ц.Цогзолмаа (2012 онд)

7. Ж.Бямбасүрэн (2018 онд)

8. Б.Гантулга (2022 онд)

9. О.Золбоохүү (2023 онд)

10. С.Ганхүү (2023 онд)

11. Ц.Гэрэлт-Од (2023 онд)

12. Ц.Анхбаяр (2023 онд)

13. Л.Пүрэвсүрэн (2024 он. Буух замдаа осолдож, амиа алдсан)

14. Ц.Өсөхжаргал (2024 он. Буух замдаа осолдож, амиа алдсан)

15. А.Баттогтох (2025 онд)

16. Б.Батхишиг (2025 онд)

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
их спорт(202.9.41.119) 2025 оны 05 сарын 19

энэ их ойлгомжгүй спорт санаад байдаг юм, агааргүй орчинд 20к доллар төлөөд мөсөн уул руу зөвхөн өөр өөрийн амь амиа л бодоод авирч бууна гэж, яаг гоё сайхан нь юу байдаг юм болоо

0  |  0
Close menu