Бразилын тамирчин Кака Монголыг төлөөлсөн Элч төлөөлөгчөөр ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 18

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны 75 дугаар Их хурал буюу Конгрессын үеэр тив тивийн улс орнуудын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд болон хөлбөмбөгийн одууд оролцсон нөхөрсөг тэмцээн болдог.

Энэ үеэр Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар Хөлбөмбөгийн Холбооны оны шилдгүүдийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ төлөвлөсөн илэрхийлсэн байна.

Үүний дагуу энд хүрэлцэн ирсэн “FIFA Legend” буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны домгуудтай мөн уулзсан юм.

Тухайлбал, Бразилийн дэлхийн аварга тамирчин Кака, Францын 1998 оны дэлхийн аварга тамирчин халимаг, монгол гаралтай Юрий Жоркаев нартай уулзлаа. Юрий Жоркаев 1998 онд Зенедин Зиданы хамт тоглож байсан монгол угсаатай дэлхийн спортын оргилд хүрсэн цөөн тамирчны нэг юм. Мөн Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны тусламжийн сангийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Бразилийн дэлхийн аварга тамирчин Кака Монгол Улсыг төлөөлсөн элч төлөөлөгчөөр ажиллахаар болж байна. Ирэх долдугаар сард Монгол Улсад хүрэлцэн ирж, сургуулиудын хөлбөмбөг хөтөлбөрөө дахин сэргээхээр хоёр тал тохиролцлоо. Камеруны хөлбөмбөгчин дэлхийн шилдэг тамирчдын нэг Самуэль Этотой уулзаж, мөн Монгол Улсад албан ёсоор урилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top