Г.Лувсанжамц: Хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина

2025 оны 05 сарын 15

УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа. 


-Ажлын хэсгийн үйл ажиллагаа хэр үр дүнтэй байгаа бол?

-Манай ажлын хэсэг нийслэл Улаанбаатар хот төдийгүй, аймгийн төв орон нутагт агаарын бохирдол, утааг бууруулахын тулд ногоон санхүүжилтийн тогтолцоог хэрхэн оновчтой бүрдүүлэх, төрийн бодлогыг зөв зүйтэй чиглүүлэх талаар санал, дүгнэлт бүхий УИХ-ын тогтоол боловсруулах зорилготойгоор байгуулагдсан. Ажлын хэсэг 2024 оны УИХ-ын намрын чуулганаас хойш нийт долоон удаа албан уулзалт, 10 гаруй удаа албан бус уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллалаа. Ингэхдээ тэгш оролцоог хангах зорилгоор төр, хувийн хэвшил, ногоон зээл олгож буй банк, санхүүгийн байгууллагууд, мэргэжилтнүүд, барилгын салбарын төлөөллүүд болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, бодлого боловсруулагч яамд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагууд, иргэдийн төлөөлөл зэрэг өргөн хүрээний оролцоог  хангаж, оновчтой шийдэл эрэлхийлж ажилласан. Эдгээр ажлын үр дүн маань дараагийн ажлын хэсгийн хурлаар эцэслэнэ.

-Дээрх уулзалт, хэлэлцүүлгүүдээс талууд ямархуу санал, зөвлөмжүүдийг гаргаж байна вэ?

-Төрөөс өмнө нь авч хэрэгжүүлсэн ажлууд ихэвчлэн хэрэглээг дэмжсэн бодлогыг баримталж ирсэн. Гэтэл агаарын бохирдлыг дорвитой бууруулах хамгийн оновчтой бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай шийдэл нь хэмнэлтийг дэмжих бодлого юм. Иймд ажлын хэсгээс боловсруулж буй УИХ-ын тогтоолын төсөлд байшин, сууц, гэрээ дулаалсан өрхүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, ногоон зээлийн нөхцөлийг 60 сар хүртэл сунгах, одоо олгож байгаа ногоон зээлийн хүүгийн татаасны хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон шийдлийг тусгахаар төлөвлөж байна. Үндсэндээ эрэлт, нийлүүлэлт, чанар гурвыг дэмжих гурван тулгуур баганатай цогц бодлогын өөрчлөлтийг тусгахыг зорьж байгаа юм. Тиймдээ ч, хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавьж, “Дулаанбаатар” аяныг санаачлан “Өвлөөс урьтаж дулаалцгаая” уриан дор эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрээнд айл, өрхүүдэд дулаалгын ач холбогдол, үр дүнг таниулахын зэрэгцээ, ногоон зээлийн санхүүжилттэй холбож бодит шийдлийг санал болгон, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллах юм. Ногоон зээл олгох журам болон татварын дэмжлэг, зохицуулалтууд нийслэл хот төдийгүй орон нутгийн иргэдэд ч үйлчилнэ.

-Дулаалга агаарын чанарт нөлөөлж, утааг бууруулахад ямархуу нөлөө үзүүлэх талаар холбогдох судалгааг хийсэн үү?

-Агаарын бохидлыг бууруулах чиглэлд шинжлэх ухааны судалгаа хийж ажилладаг хэд хэдэн мэргэжлийн хүмүүстэй хамтран шаардлагатай судалгаа, тооцооллыг хийсэн. Бидний хийсэн энэхүү судалгаагаар дулаалгын ажлын орон даяар амжилттай зохион байгуулж чадвал 2028 он гэхэд агаарын бохирдол даруй 50-иас дээш хувиар буурах тооцоо гарсан. Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “Чип” багцаар жишээ татаж болно. Нэг өрх сард сайжруулсан түлш, түлээнд нийт 180-200 мянган төгрөг зарцуулдаг. Гэрээ 3.0 сая төгрөгийн үнэ бүхий багц дулаалгаар дулаалахад сарын 200 мянган төгрөгийг цахилгаан халаагуурын төлбөрт зарцуулдаг. Энэ нь цахилгааны үнийн өсөлтөөс хамаарч 100 мянган төгрөгөөр нэмэгдэж, 300 мянга гаруй төгрөг болж байна. Учир нь эрчим хүчний шөнийн үнийн хөнгөлөлтөд цахилгаан халаагуур багтдаггүй юм байна. Гэсэн хэдий ч цахилгаан хэрэглээнд шилжсэн айл өрхүүдэд хүүхдийн өвчлөл эрс буурсан, өөрсдийнх нь амьдралын чанар, тав тух нэмэгдсэн зэрэг маш олон давуу талууд байгааг иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр хэлж байсан. Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “Чип” багцаар гэрээ дулаалсан хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар  тэдгээрийн 90 хувь нь гэр доторх агаарын чанар илт сайжирсан  гэсэн бол 89 хувь нь эрүүл мэндийн байдалд эерэг нөлөө үзүүлсэн, 66 хувь нь галлагаатай холбоотой хог хаягдлын хэмжээ буурсан гэсэн байна. Түүнчлэн өрх бүр жилд дунджаар дөрвөн тонн нүүрс, түлээний хэрэглээнээс татгалзсанаар агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан гэсэн судлаачдын дүгнэлт гарсан. Мөн Жерэс ОУБ-ын хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл” төслийн хүрээнд гэр хорооллын дулаалгад зориулж 168 дулаалгын багийг бэлтгэсэн бөгөөд  эдгээр бригадаар дулаалгаа хийлгэсэн айлуудын 96 хувь  нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Иймд эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд төрөл бүрийн халаалтын шийдлүүдийг өргөнөөр хамруулж, нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: /ӨГЛӨӨНИЙ СОНИН/

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TSO(197.211.63.168) 2025 оны 05 сарын 15

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
Ццэцэг (202.5.202.130) 2025 оны 05 сарын 15

Юу хийж бүтээгүй шүүмж хүү ах намдаа балаг тариндаа

0  |  0
Батцэцэг (202.5.202.130) 2025 оны 05 сарын 15

Юу ч хийж бүтээж үзээгүй, зөвхөн шүүмж хүүг гишүүнээр таьсан ах намд балаг тариндаа

0  |  0
Close menu