А.Бямбажав: +40 насныхны барилдаан зарлавал би хувьдаа гармаар байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29

Дөрөвдүгээр сарын 26-нд болсон нийслэлийн МАН-ын 100 жилийн ойн нэрэмжит “Монгол улсын аварга цолны хүндэтгэл”-ийн барилдаанд 2018 оноос хойш "Бөхийн өргөө"-ний дэвжээнээ гараагүй Улсын арслан Х.Мөнхбаатар зодоглосон нь бөхчүүд, бөх сонирхогчдын сэтгэлд хүрсэн барилдаан болсон. Тэгээд ч тэрүү Улсын харцага А.Бямбажав Монголын үндэсний бөхийн холбоонд хандан, өөрийн сошиал хуудсаар хүсэлт уламжлав. 

Харцага А.Бямбажав "Х.Мөнхбаатар арслангаа барилдахыг хараад бөх хүнийхээ хувиар нэг зүйл бодлоо. Юу гэвэл Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсоор +40 насны Улс, аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулах хэрэгтэй юм шиг санагдлаа. Маш олон сайхан бөхчүүд зодоглоно доо. Би ч хувьдаа гармаар л байна. Үеийн сайхан бөхчүүдтэйгээ хүч үзэх сайхан шүү дээ. Үзэгч түмэн харин яадаг бол" хэмээсэн нь бөх сонирхогчдоос тэр даруйдаа дэмжлэг авч эхлээд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.73.149.234) 2025 оны 05 сарын 01

oi gutmaar guzeetei yum bilen yum harj amdardag archaagui Mongol erchuud irej unthaas thaach yuch hiij chadahgui sul doroid deerengui ehner emegteig daraldag archaagui Mongol buhchuud barildsan nereer turuus bilen yum gordoj bienii amraa bodson Mongol buh oi gutmaar

1  |  0
Top