Морин хуур урлаачид ЖДҮ эрхлэхээр “номын дуу” сонслоо

2025 оны 04 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай 09 дүгээр зарлиг, ХХААХҮ-ийн сайдын 2025 оны А/159 дүгээр тушаалын дагуу морин хуур үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 1.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталжээ.

Үүнтэй холбогдуулан ЖДҮГ-ын Тусгай активын хэлтсийн дарга Н.Энхтөр морин хуур урлаач, тус хөгжмийн үйлдвэр эрхлэгчдэд ЖДҮХС-д төсөл хүлээн авах, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд холбогдох хууль, журам, ерөнхий нөхцөл, төслийн материал бүрдүүлэхэд анхаарах зүйлс зэрэг сэдвээр танилцуулга хийж, холбогдох зөвлөгөө мэдээллийг хүргэн сургалт зохион байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu